268 мянган тонн нүүрс хулгайгаар гаргасан хэргийг шалгана
Өмнөговь аймгаас урд хөрш рүү 268 мянган тонн нүүрсийг хулгайн замаар гаргасан гэх асуудал Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тус аймагт ажиллаж байхад чихэнд нь хүрэв. 

Нийт тооцоогоор 268 мянган тонн нүүрсийг хэн хууль бусаар хулгайгаар урагш гаргаж, ашиг олсон асуудлыг хуулийн байгууллагад шалгуулж, холбогдох албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцохыг Ерөнхий сайд даалгажээ.

Түүнчлэн тэрбээр энэ асуудлыг биечлэн шалгах үүргийг Сангийн сайдад өгсөн байна.  Мөн “Цагдаа, тагнуул, аудитын байгууллагатай хамтарсан Ажлын хэсэг гаргаж, хулгай хийсэн хүмүүсийг тогтоон хариуцлагыг үүрүүл. Улсын өмч, эд хөрөнгө болох уул уурхайн бүтээгдэхүүнээс хулгай хийж байгаа хүмүүс явах ёстой газартаа яваарай” гэжээ.  Ерөнхий сайдын үүрэг болгосноор ийнхүү хамтарсан Ажлын хэсгийг байгуулж нүүрсний уурхайнуудад шалгалт хийхээр болов.  

Ийнхүү эх орны баялагаас хумсалж, сох дутаасан этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэхээр болжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2018-04-17 13:12:36
    Ажнай
  • ja 2018-04-17 10:13:43
    Хулгайчаа илрүүлээд, зохих шагналыг хүртээж чадах уу . Нөхөр авилга авагчидаа
  • зочин 2018-04-17 06:12:55
    Эрх мэдэлтэн "олигархи" томчуудын хувийн үнэгүй хулгайлж хүртдэг хишиг буюу "цавчигч" -дын гаргасан нүүрс үүнээс 20 дахин их байгаа шүү шалгагчидаа.
  • Иргэн 2018-04-17 05:48:14
    Дагвадорж гээд хүний нэр хэлээд байсан биз дээ, тэр гишүүн?????
  • нүүрсний хулгайч 2018-04-17 05:48:03
    нөгөө Яруу найрагч Мөнхбат гээ биз дээ