Ерөнхийлөгчийн санаачилсан хүүхдийн мөнгийг 100 хувь олгох тогтоолын төслийг дэмжсэнгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох санал гаргаж, Хүүхдийн мөнгө олгох тухай хуулийг тогтоолыг санаачилж,  улмаар энэ сарын эхээр УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан билээ.

Харин энэ долоо хоногийн чуулганаар уг асуудлыг хэлэлцэх ёстой байсан юм. Гэвч өчигдөр хоёр намын Бүлгийн хуралдаанаар гишүүд хүүхдийн мөнгийг нийтэд биш,  хүүхдийн 80 хувьд олгохыг дэмжиж байр сууриа нэгтгэсэн бол өнөөдөр Төсвийн байнгын хорооны хуралдаанаар эрх баригчдын олонх нь дэмжсэнгүй.
Ийнхүү Ерөнхийлөгчийн санаачилсан хүүхдийн мөнгийг 100 хувь олгох тогтоолын төсөл дэмжигдээгүй учир чуулган дээр унах нь тодорхой болов.

Дашрамд дуулгахад, Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх тогтоолын төслийг санаачилж, УИХ-д өргөн мэдүүлэхээсээ өмнө “Хүүхдийн мөнгө халамж биш, хүн амаа өсгөх гэсэн бодлого юм. Тиймээс хүүхдийг баян, ядуу гэж ялгаварлаж, төрөөс алагчилж үзэж болохгүй” хэмээн байр сууриа илэрхийлж байсан юм.
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-04-18 02:27:46
    Юун 100% бэ, шаардлагагүй хүнд нь өгөх хэрэггүй,, үлдсэн мөнгийг хүүхдэд зориулж юм хийлдээ, Үдийн цай хөтөлбөрт нэмээд өгөлдөө , эсвэл бүтээн байгуулалт
  • 158 2018-04-17 08:08:43
    Таныг 100 хувь гэхээр цаадуул чинь мэдчихээд яаравчлан 80 хувь гэсэн тоогоо батлуулчихсан юм бишүү.Тэгэхээр хэн нь ажил хийгээд бгаа юм шиг бна.
  • иргэн 2018-04-17 07:48:14
    зөв заавал 100 хувь өгөх шаардлага байхгүй дээ