Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгийг хийв
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр хуралдаж, Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Баяжуулсан хүнсний тухай хуулиар дамжуулан хүнсний шимт, тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх, улмаар хүн амын эрүүл мэндийг сайжруулах, импортын хүнсний бүтээгдэхүүнийг орлох, улмаар өөрийн орны байгалийн гаралтай нөөцийг ашиглан баяжуулсан бэлдмэл гарган экспортлох эдийн засгийн ач холбогдолтой гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм.
Хуулийн төслийг 2019 оны долдугаар сарын 1-ээс эхлэн дагаж, мөрдөх горимын санал гаргасан ч байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Харин хуулийн төслийг 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх нь зүйтэй гэж байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн юм.
Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.