Сэрэмжлүүлэг: Солонгосын виз найдвартай гаргаж өгнө гээд залилжээ
Сүүлийн үед БНСУ руу виз мэдүүлэгчдийн урсгал эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэдийг залилан мэхлэх явдал газар авчээ.
 Ажиллах хүч илгээх, виз зуучлах ямар ч эрхгүй, мөн зөвшөөрөлгүй байж үйл ажиллагаа явуулж, олон иргэнээс мөнгийг нь залилсан “Хас ган” гэх компанийнхныг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I, Чингэлтэйн Цагдаагийн I хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. 
Тус компанийнхан “Солонгосын визийн шалгалтад тэнцүүлж өгнө, БНСУ-д хөдөлмөр эрхлүүлнэ” гэх нэрээр зөвхөн Сүхбаатар дүүрэгт л гэхэд 40 орчим иргэнийг залилж, 100 орчим сая төгрөгийн хохирол учруулжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батаа 2018-04-22 01:30:50
    Эрхмүүд минь газар нутагтай боломжийн баялагтай 3 хан сая хүнийг хоер идүүлэхгүй хоосон хонуулахгүй аваад явж болохгүй юу Та нарын идэх уух болоогүй өрсөлдөөнд ...