“Саруул” хотхонд гарсан осолд нарийвчилсан шинжилгээ хийж байна
- Краныг жолоодож байсан гадаадын иргэн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байжээ-
 
 “Алтай констракшн” ХХК-ны  захиалгаар “Тольт дэнлүү” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд “Саруул” хотхоны B7 блок барилга дээр өргөгч цамхагт кран унаж, олон машинд эвдрэл гэмтэл учруулсан талаар мэдээлсэн билээ.

Осол гарлаа гэх мэдээллийн дагуу түргэн тусламж, цагдаагийн байгууллага, онцгой байдлын албаныхан болон НМХГ-ын барилгын техникийн хяналтын  болон хөдөлмөрийн аюулгүй байдлын улсын байцаагчид   ослын газар дээр ажиллаж хяналт шалгалт явуулжээ.  
 
Шалгалтаар 12 цутгамал төмөр бетон карказан хийцтэй барилгын урд угсарсан улсын бүртгэлийн 1760 дугаартай QTZ-40 маркийн 4 тонн даацтай цамхагт кран нь дээрээсээ 5-6 секцийн хооронд бэхэлгээ тасарч  унахдаа сумны үзүүр хэсэг нь зэргэлдээ орших “Баянмонгол” хорооллын 410 дугаар байрны дээврийн хэсэг, пронтоны өрөг, нийтийн зам талбай дээр зогсож байсан 4 автомашин, зэргэлдээ орших уг барилгын хашаа болон тор хашааг гэмтээсэн байгаа юм.

Мөн дээврийн хар цаасан үе  бетон тэгшилгээний үе, дулаалгын үе, пронтоны өргийг цөмлөн гэмтээсэн, айлын цонхны шил хагарсан байдалтой байна.

Кран ойролцоогоор 42 м-ээс унах үед  бүхээгт байсан 1 кранчин  эмнэлэгт хүргэгдсэн.  Тус кранист  “Алтай констраш”-ны барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй  “Тольт дэнлүү” компаны ажилтан БНАСАУ-ын иргэн  36 настай эрэгтэй байсан бөгөөт гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байна. Түүнчлэн мэргэжлийн кранист мөн үү гэдэг асуудлыг тодруулахаар шалгаж  байна.
 
Осол гарах үед “Баянмонгол хороолол”-ын 410 дугаар байрны 9,10 давхарын хийцлэлд нөлөөлсөн, дүүргэгч өрлөгүүд, үндсэн хийцэд нөлөөлсөн байх магадлалтай тул нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр НЕТГ-тай хамтарсан үзлэгийг хийж эхэлсэн. Нарийвчилсан үзлэгийн дүгнэлт гарсаны дараа мэргэжлийн хяналтын байгууллагаас хүчдэл бэхэлгээ хийх мэт дараагийн шатны арга хэмжээг авч ажиллана.


Он гарснаас хойш Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дэд бүтцийн чиглэлийн болон   барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлж буй, өргөх машин механизмын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуй нэгж байгууллагад сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдэгдлийг хүргүүлж, сургалтууд зохион байгуулж ажилласан байна. 

Тухайлбал, “Алтай Констракшн” ХХК-д  2018 оны 01 сарын 22-ны өдөр 339 дугаартай мэдэгдлийг хүргүүлжээ.  Тус мэдэгдэлд хөдөлмөрийн аюулгүй  байдлыг ханган ажиллах, дотоодын хяналтын тогтолцоог нэвтрүүлэх, дотоод хяналт шалгалтаа чангатгах, ажлын байрны аюулгүй ажиллах заавар зөвлөмжийг захиалагч гүйцэтгэгч талууд мөрдөн ажиллах зэрэг зөвлөмжийг өгчээ.

Шалгалтын нэгдсэн дүгнэлт гараагүй, хяналт шалгалт үргэлжилж байна.



О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-04-18 05:42:26
    ardchilsan solongosiin ajiltan manaid ajillaj bna gesen ug uu?
  • irgen 2018-04-18 01:05:40
    zogsson barilgiin kraniig buulgaachee hyanaltiimham ajlaa hiigeech
  • иргэн 2018-04-17 12:01:44
    техникийн осол бна хариуцлагагуй сахилгагуй байвал ийм осол олон гарна шуу гэхдээ мэргэжлийн хумуус дугнэлтээ гаргаагуй байхад сэтгуулчид дугнэлт гаргах хэрэггу...