Биеийн жингээ хэрхэн зөв хасах вэ

-Хоол судлаач эмчийн зөвлөгөө-


Ихэнх хүмүүс богино хугацаанд жингээ хасах хүсэлтэй байдаг. Гэхдээ биеийн жингээ богино хугацаанд бус, аажим (7 хоногт 450 г) хасах нь жингээ цаашид хадгалахад тустай гэдэг нь олонхи судалгааны баримтаар нотлогдсон зүйл. 

Биеийн жингээ эрүүл аргаар хасах нь “зөвхөн хоолоо хасах” эсвэл “зөвхөн хөдөлгөөн хийх” бус, “Урт Хугацаа” – нд эрүүл хооллох, идэвхтэй хөдөлгөөн хийх “амьдралын хэв маяг” – т суралцах цогц үйл явц юм.

Биеийн жингээ хасах үндсэн зарчим нь хоол хүнсээр авч буй илчлэгийн хэмжээнээс илүү их илчлэгийг зарцуулахад оршино. Хэрэв та хоногт хоол хүнсээр авах илчлэгийг 500–1000 ккал – оор бууруулж чадвал биеийн жингээ 7 хоногт 450 – 900граммаар хасаж чадна.
 

БИЕИЙН ЖИНГЭЭ ЗӨВ ХАСАХ 10 ЗАРЧИМ

 

1.  Бүх төрлийн амттангаас татгалзах
 

  • Чихэр, сахар, чихэрлэг ундаа, чихэрлэг сүүн ундаа
 

2.  Өөх тос, ялангуяа ханасан тосноос татгалзах. Тосонд шарсан, хайрсан, тослог ихтэй  хоол хүнс хэрэглэхгүй байх.
 

  • Өөхтэй мах, хиам, гахайн өөх, өөх ихтэй загас, тарган тахианы мах, тосонд нөөшилсөн мах, загас
  • Тослог ихтэй сүү, тараг, бяслаг – тосны агууламж 2,0% - аас их
  • Цөцгий, цөцгийн тос, ургамлын тос, шар ба цагаан тос, хайлмаг
 

3.  Хоол, хүнсийг тогтмол цагаар, чанд хуваарьлан хэрэглэх. Ердийн үед хоногт 3 – 4 удаа холлодог бол жин хасахын тулд 5 – 6 удаа хооллоно.

4.  Жимс, ногоог хоногт 400 граммаас багагүй хэмжээгээр хэрэглэнэ. Гэхдээ чихэрлэг ихтэй жимс жимсийг бага хэрэглэ: усан үзэм, гадил, хасарваань гэх мэт

5.  Бүхэл үрийн гурил, эсвэл II зэргийн гурил хэрэглэнэ. Цагаан будааг хэрэглэхээс зайлсхийж, хөц будаа, гурвалжин будаа, хар будаа хэрэглэх,

6.  Өлсөж болохгүй. Хэт их өлссөний улмаас хооллох үедээ өмнө идэх хэмжээнээс хэтрүүлэн иддэг.

7.  Хоолоо идэхдээ яаралгүй, сайтар жажилж, удаан хооллоно.

8.  Хангалттай хэмжээний шингэн хэрэглэнэ. Хоногт 1,5 – 2,0 литр (хийжүүлсэн, чихэрлэг ундаа хэрэглэхгүй !!!).

9.  Архи, согтууруулах ундаанаас татгалзах.

Архи, согтууруулах ундаан агуулагдах 1 г этилийн спирт задрахад 7,1 ккал илчлэг ялгарна.
 

  • Архи 40% - 100 мл уухад 284 ккал илчлэг
  • Шар айраг 5% - 500 мл – 177,5 ккал илчлэг
  • Дарс 12% - 100 мл – 85,2 ккал илчлэг
 

10.  Оройн 19 цагаас хойш хоол, хүнс хэрэглэхгүй байх.

Дээрх зарчмыг 3 – 5 долоо хоногийн турш чанд баримтлаад үр дүнгээ үнэлээрэй. Дараа нь цаашид үргэлжүүлэн жин хасах эсэхээ шийдээрэй.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.