Улстөржсөн шийдвэр гаргадаг шүүгчдийг огцруулах жагсаал боллоо
Өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд “Эрдэнэт” үйлдвэрээ авръя, шүүгчдийг огцруулах жагсаалыг зохион байгууллаа. Тодруулбал, н.Зоригтбаатар, А.Гантамир тэргүүтэй хэсэн нөхөд “Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг луйвардсан банк, мафийн гар болж байна гэх үндэслэлээр нэр бүхий шүүгчдэд хариуцлага тооцохыг, ажлаас нь чөлөөлөхийг шаардан жагслаа.

Жагсаалд Орхон аймаг дахь МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян оролцсон бөгөөд тэрбээр “Олон улсын Арбитрын шүүхээс “Эрдэнэт”-ээр төлбөр төлүүлэх шийдвэр гарсан. Энэ маргааныг заавал Монгол Улсын шүүхээр хянаж, “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэлсэнчлэн гарын үсгийг нь худлаа зурсан байвал түүнийг нь шийдэх бүрэн эрх нь олон улсын Арбитрын хуульд бий.  Энийг мэдсээр байж, худлаа мэдэн будилж байна. Дундаас нь мөнгө  зувчуулсан хүмүүс бий. Тэр хүмүүс энэ хэргийн үнэнийг  олох сонирхолгүй байна. Үүнийг хаацайлж байгаа хүмүүс нь шүүгчид. Шүүх байгууллага иргэний эрхийг хамгаалдаг, зөрчигдсөн эрх сэргээдэг байгууллага биш болсон. Шүүхийн ерөнхий зөвлөлтэйгээ хонгилоороо дамжуулж тодорхой бизнес бүлэглэлийг хамгаалдаг бүтэц болсон. Хамгийн улстөржсөн шийдвэр гаргадаг болсон” гэлээ.

Ийнхүү жагсагчид Дээд шүүхэд хандан гурван шаардлага тавьж, шаардлагаа хүргэжээ. Шаардлагадаа Засгийн газраас гаргасан аливаа шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэхгүй байх, “Эрдэнэт” үйлдвэрийн 41, 59 хувьтай холбоотой асуудлаар УИХ нээлттэй сонсгол зохион байгуулахад санаачилгатай ажиллах.  Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг биелүүлээгүй Захиргааны болон иргэний хэргийн шүүгч нарт хариуцлага тооцохыг хүссэн шаардлагыг хүргүүлж байгаа юм.

О.Сайхан
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ---- 2018-04-18 02:09:33
    Шүүх нь ч тэр, тавьж байгаа шаардлага нь ч тэр, таарсан таар шуудайнууд л юм даа!!! Ийм Ерөнхийлөгч, ийм парламент, ийм Дээд шүүхтэй байсан цагт ийм л байхаас ...
  • яана даа, харамсаж байна 2018-04-18 00:09:40
    Яана даа, монголын хуулийнхан хуулийнхаа дагуу ажлахгүй байгаа. ДЭНДҮҮ мөнгөнд шунадаг болжээ. Хуулийнханд эрс өөрчлөлт хийх цаг болсон
  • зочин 2018-04-17 13:41:12
    тусгаар тогтнолын талбай гэж хаана байдаг юм бол
  • Алдарбат 2018-04-17 12:10:19
    Захиргааны хэргийн танхимын тэргүүн шүүгчийг нэн даруй зайлуулах Худалдаа хөгжлийн банкны хуулийн зөвлөх хүн шүү дээ
  • шүү 2018-04-17 10:48:40
    Элбэгдоржийн татаасаар шүүгч болсон этгээдүүдийг бүгдийг нь шүүхээс хөөх хэрэгтэй.
  • Za bolioo ta nar 2018-04-17 10:38:48
    Shuugch bolgin muu bish Shuuhiin baiguullagiin tolgoi deer sandailaad suusan olon ehnerees salj ur huhdee unchruulsen aluurchin LUNDENDORJoool zailuul
  • Иргэг 2018-04-17 10:16:49
    Шүүгч дарга мөн үү хүн загнасан дуугүй бай бм мэдэж байнё гэх этээр дарамталж өөрйнхөө үзэмжээр л шйддэг ийм шүүх маньд хэрэггүй бид татварйн мөнгө өгөх албагүй...
  • zochin 2018-04-17 10:13:06
    IN zantai shuuhiinhen Nuguu ih zantai yarvagar banzan prokuror huuhen surbaljlagchiin umnuus yarvalzaad yarzaigad bsan huuhen ogruulah
  • зочин  2018-04-17 09:48:20
    хэт мэдэмхийрэх болж дээ хуулиа сайн унш