Шатахууны 40 хоногийн нөөцтэй байна
Улсын хэмжээнд энэ сарын 10-ны өдрийн байдлаар 126,6 мянган тонн буюу ердийн хэрэглээний 40 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна.  Үүнээс А-80 автобензин 77, Аи-92 автобензин 30, дизелийн түлш 41, ТС-1 онгоцны түлш 29 хоногийн нөөцтэй байгаа талаар УУХҮЯ-наас мэдээллээ.

Манай улс энэ онд 8.1 сая баррель буюу 1.1 сая тонн газрын тос олборлож 223.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Энэ  сарын 11-ний байдлаар 1.93 сая баррель буюу 262 мянган тонн тос олборложээ. Ингэснээр эхний улирлын байдлаар улсын төсөвт 53.3 тэрбум төгрөг төвлөрүүлж 23.86 хувийн гүйцэтгэлтэй байна.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.