​Үндэсний спортын их наадам  Хүй долоон худагт болно
Үндэсний спортын VI их наадам зохион байгуулах хорооны хоёрдугаар хурал БСШУСЯ-нд өнөөдөр боллоо. Хурлаар их наадмын зохион байгуулах хорооны гишүүдийн ажил үүргийн хуваарь, ирэх наймдугаар сард хийхээр төлөвлөсөн “Нүүдэлчин” фестивалийн танилцуулга болон 2018 онд хийгдэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэх зэрэг асуудлыг шийдвэрлэлээ.

Их наадам нь үндэсний спорт, тоглоом наадгай, ёс заншил, зан үйл, соёлын биет болон биет бус өвийг өсвөр үеийнхэнд өвлүүлэн таниулах, гадна дотнын жуулчид болон судлаачдад сурталчлах зорилготой юм. Их наадмыг олон нийтийн дунд түгээмэл дэлгэрсэн зуны 10, өвлийн дөрвөн үндэсний спортын төрлөөр зохион байгуулна.
Тодруулбал, их наадмын зуны төрөлд үндэсний бөх, үндэсний сурын харваа, хурдан морины уралдаан, шагайн харваа, ширээний шагай, жороо морины уралдаан, уран уургач, бугуйлч, эмнэг булгиулагч, буриад, урианхай, уламжлалт сурын харваа гэсэн 10 төрлөөр зохион байгуулах юм.

Харин өвлийн төрөлд мөсний шагай, мөсний сурын харваа, тэмээн поло, хурдан тэмээний уралдаан багтжээ.

Энэ жилийн их наадмын өвлийн төрөлд мөсний шагай, мөсний сурын харваа тэмцээнийг амжилттай зохион байгуулсан бол шүлхий өвчин гарсантай холбоотойгоор тэмээн поло, хурдан тэмээний уралдааныг ирэх жил явуулахаар болсон. Харин ирэх наймдугаар сарын 11-15-ны өдрүүдэд Хүй долоон худагт их наадмын зуны 10 төрлийн тэмцээн болох бөгөөд улсын хэмжээнд хоёр үе шаттай явагдана. Анхан шатны тэмцээн аймаг, дүүргийн хэмжээнд ирэх зургадугаар сарыг дуустал явагдах бол тэндээс шалгарсан баг, тамирчид Хүй долоон худагт болох шигшээ тэмцээнд оролцох эрхээ авах юм.

Эх сурвалж: БСШУСЯ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • уншигч 2018-04-18 02:46:26
    Ядаж л шашны баяр, даншиг наадам гэж солиорохгүй бгаа нь бас ч дэвшил
  • Зочин 2018-04-17 16:49:45
    Дундад зуунтайгаа зууралдахаа болимоор л байна даа хөгжиж арай өөр төрлөөр наадам хиймээр
  • zocin 2018-04-17 15:34:00
    bainga naadam geseer zun zin bayrlah umdaa,hezee ediin zasgaa sergeeh be,arai dendyy hotooor dyyren azilgyi bayrlah dyrtai uls.heleh yg alga
  • иргэн 2018-04-17 13:34:33
    наадмаа л хийхээ хичээ одоо байталаа жилд хоер удаа наадам хийдэг болох нээ аймгууд тэгээд зургаан сард наадмаа хийж наадах наадамд тамирчид морио шалгаруулах ю...