Төрийн банкнаас гаргасан хүсэлтийг шүүх хангахаас татгалзжээ
“Алтжин" группийн захирал Г.Алтангийн хүү Эдуард Сүрэнгийн нэхэмжлэхтэй Төрийн банкинд холбогдох шүүх хурал  өчигдөр 14.00 цагаас Баянзүрх дүүргийн шүүхэд эхэлж, орой 19.00 цагийн үед шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргажээ.
Шүүх бүрэлдэхүүн Төрийн банкнаас гаргасан хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлаар хянуулах хүсэлтийг хэлэлцэж, хүсэлтийг хангаагүй шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, гаргасан хүсэлтийг нь хүлээж аваагүй гэсэн үг юм.

Уг шүүх хурал анхных биш юм. Олон удаа хойшилж байсан шүүх хурлын тухайд өмнөх хурлууд нь ч мөн Э.Сүрэнгийн талд гарч, Төрийн банкнаас нэхэмжилсэн мөнгийг нь гаргуулах шийдвэрийг гаргаж байсан бол өчигдрийн шүүх хурал ч мөн адилхан шийдвэр гаргалаа.

Өчигдрийн шүүх хуралд “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, их хэмжээний мөнгө зээлсэн хэргээр олон жил шалгагдаж байгаа “Жаст” группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүү өөрийн биеэр хүрэлцэн ирж мэдүүлэг өглөө.

Уг маргаантай хэргийн тухайд гэвэл 2010 онд “Алтжин” компанийн захирал Г.Алтангийн хүү Эдуард Сүрэнгээс Ш.Батхүү 32,8 сая ам.долларын зээл авахдаа одоогийн Төрийн банк буюу тухайн үед Хадгаламж банкийг батлан даагч болгох гэрээ хийсэн гэдэг юм. Харин “Жаст” групп дампуурч, Хадгаламж банкийг төрд шилжүүлснээс 3 сарын дараа Э.Сүрэн Ш.Батхүүд зээлүүлсэн гэх 32,8 сая ам.доллар  Төрийн банкнаас нэхэмжилсэн билээ.
Харин Төрийн банкны удирдлагуудын зүгээс тухайн үед Хадгаламж банк зээлд баталгаа гаргах эрхгүй байсан учир зээлийн гэрээг хуурамчаар бүрдүүлсэн байх үндэслэлтэй талаар мэдээлж байв. Тиймээс зээлийн гэрээ үнэн эсэхийг тодруулж тайлбар авахаар Ш.Батхүүг шүүх хуралд оролцуулсан байгаа юм.
Гэхдээ Э.Сүрэн анх 2013 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж, тухайн үед шүүхийн шийдвэр түүний талд гарсан байдаг. Үүнээс хойш эцэслэгдэн шийдэгдээгүй маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа нь энэ юм.

Төрийн банкны удирдлагууд ч Э.Сүрэнгийн зүгээс гаргаж өгсөн дээрх нотлох баримтууд бүгд хуурамч баримтууд хэмээн мэдэгдэж, Ш.Батхүүгийн зээлсэн мөнгөний баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн ч ийнхүү амжилт олсонгүй.  Гэхдээ анхан шатны шүүхээс ийм шийдвэр гарсан  хэдий хариуцагч талд дараагийн шатны шүүхэд давж заалдах эрх нь нээлттэй үлдлээ.
 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bold 2018-04-18 12:47:22
    Mongoliin xyyliinxan mini vnen shydargaar xyylia bielvvleech ee Bitgii möngötei xvmvvst tolgoigoo medvvleed baigaach ee ylsad örtei xvmvvs öröö tölöx es...
    79.226.90.172
    Мэдэгдсэн Хариулах
  • ZAAVAL UNSH 2018-04-18 10:42:46
    turiin bank hadgalamjiin hvvgee buulagchahlaa 15.6 baisan hvvg 15.2 bolgoloo .uuruusuu haramlaj bj huraasan 20000 gaas maani tatvar gej neg avaad hanahgvi
  • zochin 2018-04-18 09:20:20
    ichij vxeesei
  • иргэн 2018-04-18 08:25:47
    Алтан хүүхэд дүү нартайгаа нийлээд Монголыг цөлмөж дууслаалдаа
  • Zochin 2018-04-18 08:12:19
    Altjin jastad binzen kolonguudaa 14say dollarar zarsan gesen olon ovootod60terbum oruulsan gazen bathuu51 terbum zeeluulsen gedeg hudlaadaa toriig luivardhnee
  • Иргэн 2018-04-18 08:08:39
    О.Сайхан гэгчийг үймүүлэгч гэх үү, худал юм бичээд л энэ хэн бэ яах гэж зорилго ...
  • Эсэл 2018-04-18 07:57:50
    Огех естой гоо егех л хэрэгтэй. Худал унэн элдэв долоон юм ярьж хун зовоох хэрэг байхгуй.
  • Нямдорж 2018-04-18 07:16:33
    Ц.Нямдорж болиочээ!!! Терийн банкийг шvvхийн аргаар дээрэмдэж Алтанд егех хvcлээ гvйцэлдvvлсэн хэвээр байна уу?
  • shuukh 2018-04-18 06:01:10
    ard tumnii tatvaraar bish garin useg zursan humuuseer toluuleh heregtei
  • шүүгч  2018-04-18 05:43:47
    ашгүй ашгүй
  • Зочин 2018-04-18 05:36:15
    МАН төр барьхаар банк дампуурдаг үзэгдэл хэвээрээ байгаан байна.
  • зочин  2018-04-18 05:34:30
    Шүүгч ингэж улаан цагаандаа гарсан төрийн эсрэг дээрэмчид. Нүд улаан мөнгө цагаан буруу шийддэг бусармаг нь дэндс булай шүүгч нарын хувийн их хөрөнгөөр төлүүл
  • Zochin 2018-04-18 05:05:37
    Teriin Bank teleh estoi ,yahaaraa huvi hunii munge bulaadag yum
  • d 2018-04-18 04:21:34
    Ene shuuh gj arai heterlee. Luivarchid, mafid uilchildeg shuuh bolloo. Shuuhiig ogtsruulya!
  • ШҮҮГЧ нар авлига авч байгаа цагт хэнд ит 2018-04-18 04:18:22
    Шүүгч нарын дээр юу ч байхгүй гэж ойлгох уу? Монголчууд одоо байгаа шүүгч нараасаа салах цаг болжээ. Арай түрэмгий болжээ. ТЭНЭГ хүнд эрх мэдэл өгөх аюултай
  • шүүх 2018-04-18 03:28:45
    одоо Нямдорж шүүх рүү дайрах уу
  • Бат 2018-04-18 03:14:12
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • Пунцаг 2018-04-18 02:44:55
    Төрийн банк шүүхэд яллагдаж байгаа нь энэ үү... Э.Сүрэн гэж нууц таамаг этгээд ямар хүчтэй баагийн бээ...
  • irgen 2018-04-18 02:14:23
    ene bank dampuurval tuunees uuden garah gemhoriig tuhain shiidver gargasan shuugch nariin ed horongoor baragduulah nehemjlel garga
  • хонгор 2018-04-18 02:10:16
    луйварчин дээрэмчидин талд шуух шидвэр гарагладаа яанда тумэн олон миь
  • Ирген 2018-04-18 01:46:40
    Харилцагч нар торийн банкнаас монгоо татна банк дампуурна, шуугч нар гэж луйварчид дандаа торийн эсрэг шийдвэр гаргана. Цаагуураа шуугч нар банкны далд эзэн бай...
  • Учир 2018-04-18 01:41:23
    Мангаадоржийг тансаг хаусанд үнэгүй суулгахад мөнгө хэрэгтэй. Мөнгө нь харин ингэж гарна.
  • Зочин 2018-04-18 01:36:11
    Тамгатай тал нь дийлдэг юм аа. Энэ удаад ч ХЗДХ сайлтай тал лийлдэнэ гэж байхгүй л дээ.
    • ккк 2018-04-18 01:42:00
      Ямар сонин юм бэ??? Эрдэнэтийг ч Төрийн банкийг ч батлан даагчаа болгоод байдаг. Энэ хүний авсан мөнгө нь хаашаа алга болдог байна аа. Төр төлөх ёсгүй.
  • Иргэн 2018-04-18 01:34:23
    Өөрө мөнгө зээлэхдээ хувийн дампуурч буй банкаараа баталгаа гаргуулдаг. Дараа нь банкаа төрд үнэгүй өглөө гэж хошгируулж нийлүүлээд, мөнгөө төрөөс нэхдэг айн?
  • Зочин 2018-04-18 01:34:21
    Энэ бас луйвар шүү алтан батхүү хоёр хуурамч гэрээ хийж мөнгө луйвардаж байгаа хэлбэр. Бас л нөгөө мафийн шүүх тэдэнд үйлчлэв
  • zzz 2018-04-18 01:30:52
    arai l yumaa vneheer tom luiwar bna daa
  • Monx 2018-04-18 01:19:09
    Mash tom luivar yavaad bnaa!
  • иргэн 2018-04-18 01:07:17
    эдувард гэгч нехер банкнаас их менгетэй баян баагий юмаа энэ батхуу ер нь эруул хунуу евчтэй амьтан уу яасан их менге зээлдэг золиг вэ
  • Гочоо 2018-04-18 00:56:38
    Төрийн банк их хэмжээний өрөнд унаж дээ..Одоо дампуурна аа яанаа...