Б.Бат-Эрдэнэ: Б.Одхүү начин миний бие хамгаалагч биш
МҮБХ-г тойрсон элдэв маргаан эцэстээ үймээн болсон билээ. Өнгөрсөн амралтын өдөр бөхчүүд Бөхийн өргөө рүү дайрч улмаар цагдаагийн байгууллага хамгаалалтад авч үймээнийг намжсаан юм.

Холбооны тэргүүний асуудлаас болж хоёр тал болж талцаж байгаа бөхчүүд УИХ-ын гишүүн А.Сүхбатыг бүлэглэн зодож биед нь гэмтэл учруулсан гэх хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэсэн юм.

Ингээд өнгөрсөн амралтын өдөр болсон үймээн самууны талаар УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ сэтгүүлчдэд тайлбар хийлээ.

-Бөхийн холбооны тэргүүний асуудал даамжирч эцэстээ өргөө рүүгээ дайрсан үйл явдлаар өрнөлөө. Энэ хэрүүл тэмцэл хэдий хүртэл үргэлжлэх вэ?

-Монгол бөхийн холбоог 1991 онд эвлэлдэн нэгдэж байгуулсан юм. Огт оргүй хоосноос орд өргөөтэй, үндэсний бөхийн холбооны бүтэц, чиг үүрэгтэй ажил нь жигдэрсэн байгууллага юм. Ерөнхийдөө бусад спортын хороодын жишгийн дагуу жилдээ нэг удаа Их эе хийж хуралддаг учиртай юм. Энэ маргаан 2002 оны ээлжит IV Их эеэс эхэлсэн. Түүнээс хойш 16 жил үргэлжилсэн асуудал. 

Өнгөрсөн гуравдугаар сард ээлжит Их эеэ хуралдуулсан. Хурлаараа дүрмээ баталсан. Шинэ дүрмээр МҮБХ-ны хуучин тогтолцоогоор тэргүүн нь их эрх мэдэлтэй, гүйцэтгэх удирдлагыг давхар биелүүлдэг. Бусад удирдах зөвлөлүүдийг даргалдаг байлаа. Одоо бол шинэ дүрмээр шинэ тэргүүн, гүйцэтгэх захирал, цэцдийн зөвлөлийн дарга нь тусдаа байхаар заасан. Миний хувьд Бөхийн өргөөнд тусдаа өрөө байхгүй цалингүй байх бүтэцтэй зохион байгуулалт хийсэн юм. Харин хурлын дараа залуу бөхчүүд холбооныхоо ачааг үүрэлцэнэ гээд дүрэмд өөрчлөлт оруулахын зэрэгцээ бүх эрх мэдлийг тэргүүлэгчид мэднэ. Бид шийднэ гэсэн зарчимтай ажиллаж эхэлсэн.

Манай залуучууд бидний эсрэг нөгөө талд явж байгаа Ганболд заантай утсаар ярьсан юм билээ. Тэр хүн Б.Бат-Эрдэнэ аваргыг тэргүүнээр томилсон нь зөв. Та нарыг дэмжинэ гэж хэлсэн юм билээ. Түүнээс хойш манай залуучууд дахиад санаачлага гаргаад Л.Чинбат, А.Сүхбат, У.г Б.Гантогтох бусад хүмүүс болон манайхаас Б.Сайнбаяр, Ц.Магалжав хоёр очоод яриа хэлэлцээр хийсэн юм билээ. Тэр ярианы протокол надад байна.

-Тэр протоколоор ямар хэлэлцээр тохиролцсон юм бэ?

-Их эеийн төлөөлөгчдийн тоо нэмэгдсэн талаараа хэлж дахиад хурлаа хийе гэсэн юм билээ. Гэтэл А.Сүхбат ийм бүрэлдэхүүнтэй хурал хийх юм бол асуудалгүй гэж хэлсэн гэдэг. Гантогтох гарьд “хэрвээ ийм хурал хийвэл Ба аварга их эеэс гараад ирнэ. Тэгэхээр Л.Чинбат захирал хоёр талаасаа ийм бүрэлдэхүүнтэй хуралдах юм бол Ба аварга бид хоёр нэрээ татна гэж ярилцаж тохироод гарын үсгээ зурж тохиролцсон. Миний хувьд татгалзах юм байхгүй гэдгээ хэлсэн. Дахиад хурал хийх юм бол Б.Бат-Эрдэнэ аваргыг дахиад нэр дэвшүүлэхгүй юм байна гэдгийг хүлээж авна. Та нар  өөрсдөө яриад тохироод яв гэсэн.

-Энэ хэлэлцээрийн үеэр Мөөеэ аварга бурхан болсон. Гэвч бөхчүүд жудаггүй зан гаргаж үймээн дэгдээж Бөхийн өргөө рүү дайрсан нь их шүүмжлэл дагуулаад байна?

-Харин тийм. Мөөеэ аваргыг бурханы оронд заларсны дараа ажил явдлыг нь өнгөртөл элдэв дайрлага давшлага хийхгүй байхыг нөгөө талаас гуйсан.  Ажил явдал нь баасан гарагт болж өнгөрсөн. Тэгээд даваа гарагт уулзъя гэж хоорондоо ярьсан хэрнээ тэр орой Бөхийн өргөө рүү дайрч эхэлсэн. Энэ дайралт ганц удаа биш юмаа. 2002 оноос хойш нийдээ 5-6 удаа дайрч давшилсан байдаг юм билээ.

-Шүүхийн шийдвэрээр Л.Чинбатыг тэргүүнээр нь сонгосон гэдэг. Харин та нарыг шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байна гээд байгаа юм шүү дээ?

-Тэгж яриад байгаа. Олон нийтэд гурван шатны шүүхээс Л.Чинбатыг тэргүүн мөн гэдгийг нь тогтоосон гэж ярьж, ойлгуулт өгөөд байгаа хэрнээ шүүхийн тогтоол нь байдаггүй юм. Миний гар дээр лав  Л.Чинбатыг тэргүүнээр сонгосон гэж баталгаажуулсан шүүхийн тогтоол одоогоор алга. Тэднийг ч шүүхийн тогтоолоо гаргаж ирээд тайлбарла гэхээр гаргаж ирдэггүй амаараа шүүхийн шийдвэр яриад байгаа юм. Уг нь бол одоо үүсээд байгаа асуудлын талаар бид эв зүйгээ олох нь зөв. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэж үг бий. Түүнээс бусдыг турхирч, нийгмийг талцуулах шаардлага байхгүй л юм байгаа юмдаа гэсэн байр сууринаас хандаж байна.

-Таны хамгаалагч Б.Одхүү УИХ-ын гишүүн А.Сүхбатын биед халдаж гэмтэл учруулсан гэх. Энэ үнэн үү?

-Бие хамгаалагч битгий хэл би жолоочгүй хүн. Миний хамгаалагч биш. Надад нэг туслах эмэгтэй л энд ажлаа хийгээд байж байна. Би хаана ч явсан туслах, бие хамгаалагч дагуулж явдаггүй. Муу юм болохоор л хойд хар овоохой гэдэг шиг Б.Одхүүг буруутгах юм. Тэр хүнтэй би холбоо бариагүй, миний утсыг ч шалгаж болно. А.Сүхбат гишүүний биед халдсан зүйл байхгүй.

Нөгөө талдаа бас нэг зүйлийг УИХ-ын гишүүд ойлгох хэрэгтэй. УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдлаараа халхалж юу ч хийж яаж ч дур зоргоороо авирлаж болно гэж ойлгож болохгүй. Хууль батлан гаргах эрхийг хэрэгжүүлэхэд л ямар нэгэн байдлаар халдашгүй байдлыг нь дархлаажуулахыг хэлж байгаа болохоос өөрөө нийгмийг хамарсан эмх замбараагүй байдлыг үүсгэчихээд халдашгүй байдалд халдлаа гэж хуулийн ард нуугдаж үлдэж болохгүй.

-Энэ асуудалд сайд Ц.Нямдорж холбоотой уу гэсэн хардлага харагдаад байгаа?

-Би үгүй болов уу гэж харж байна. Одоо хардлага сэрдлэг хэтэрлээ. Би баасан гарагийн орой Ц.Нямдорж сайдтай утсаар холбогдож ярьсан. Бөхийн өргөөн дээр А.Сүхбат тэргүүтэй хүмүүс ирсэн байна. Намайг тараа гэсэн. Би хөдөө лагерт байсан болохоор очиж чадахгүй гэдгээ хэлсэн. Харин миний авсан мэдээллээр Гантогтох согтуу гээд нэлээд хүмүүс архи уусан байна. Хүний амь нас, эрүүл мэнд талаас нь сайдыг анхаараарай гэсэн. Төд удалгүй цугласан хүмүүс яваад өгсөн гэсэн.

-ОӨУБЕГ-аас таныг албан ёсны тэргүүнээр бүртгэх процесс явагдаж байгаа юу?

-Хуулийн дагуу нэр бүртгэх процесс явагдаж байгаа.

О.Сайхан
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зэээ 2018-04-23 05:07:57
    Ойрадын туухийг уншвал : эрх мэдлийн телее дотооддоо яахаас ч буцахгуй ерселдеж овоо хучирхэгжээд ирэхээрээ Монголчуудын хаан болох гэж узнэ ... тэгээд гадныхан...
  • Zochin  2018-04-20 01:32:09
    26 jil neg hun darga baij bolohgui ee- ene bol engiin hun oilgoh zuil. Chinbat bol mundag manager
  • Mongoliin niigemd ylas tord ene hyn sig  2018-04-19 13:28:35
    yheryyd ee ta jaahan hamjaaragatai baizgaaj yz l dee!!Baterdene gisyyn yalaa gej bye hamgaalagch abah be?Medeejiin yumand erseldegch doli chohigchid zoriudaar b...
  • үйрмэг 2018-04-19 05:05:21
    энэ улсууд албан тушаалд яасан их дуртай юм бэ тэр чинбат ч бас юу вэ ногоогоо тариад л явж байна биз гацууртын бүтээгдэхүүнийг авахааа боливолч яасын бэ
  • s 2018-04-19 02:27:39
    Shhh. Mongol min yaaj bn daa. Buhchuudeer ulsaa udroduulaad. Buhchuud duuchid, yaruu nairagchid UIH-d orood suuchihsan. Suirliin shinj dee
  • Bayar 2018-04-19 01:22:44
    Sukhbataa odoo bolikh youm bish uu? Ard tumni khair khundetgeliig bitgii gutaa!
  • he 2018-04-18 21:43:57
    Odhuu bol harin eriin huih yum daa Odhuug eldveer helj baigaa muu nusnuud yag deregd ni teg dee tegvel bohiin orgoog ogloo
  • ganaa 2018-04-18 14:43:58
    Одхүү ч эр хүн дээ.
  • Зочин  2018-04-18 11:37:34
    Одхүү гэгч энэ нөхөр эр бие дээ эрдэж хүн амьтан зодсон танхайрсан нөхөр байх юм аа сонсох нээ хшния биед хүнд гэмтэл учруулж байсан олон удаагийн үйлдэлтэй
  • !! 2018-04-18 11:05:20
    Ter Odhuu geed baigaa yumiig arga hemjee awaachee Huuli zuin Said guiaa
  • ZOCHIN  2018-04-18 09:31:17
    BATERDENIIN BURUU.HUULIINHAN SHUUHIINHEN OORT CHINI HELEED BAIGAASHDEE.NAAD TA NART BAIGAA N HUCHINGUIEE GEJ.HUDLAA BITGII MEDEN BUDILJ BAI.
  • Иргэн 2018-04-18 09:22:18
    О.Сайхан гэгч жижиг орны ухааны бяд муутай иргэдийг үймүүлдэг ухаанд сайн суралцжээ. Мэрэгшсэн гар хөл үү, Сайн байвал хятадад хөшөө босгоно гэх үү /Бадамдорж/...
  • Баатар 2018-04-18 09:21:47
    Одхүү бол эр хүн, Сүхбат бол үнэхээр жудаггүй, увайгүй, ёс зүйгүй нөхөр гэдгийг харлаа..
  • Зочин 2018-04-18 08:14:00
    Одхүү чинь харин Эр хүн залуу юу даа
  • зочин 2018-04-18 08:11:21
    Тэр бөхийн холбоог авч шуналтаж явдаг балай хог шүү энэ,,, их хурлын гишүүний маш их ажил байхад хийж чадахгүй байж
  • irgen 2018-04-18 08:00:01
    Baterdeneshunalt
  • zzz 2018-04-18 07:53:21
    Сүхбат гэж жүжигчин бөх, бас будлианы эзэн, хогийн хутгуур
  • Bat 2018-04-18 07:34:33
    Odhuu odoo Baterdene iig ochij balbah heregtei haha
  • Бат 2018-04-18 07:30:25
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    • Үүр 2018-04-19 02:47:56
      Сүхбат бөх биш сайн жүжигчин: Төрийн наадмын талбайд уйлж, зодуулж жүжиглэнэ, худлаа зодог тайлж дараа нь барилдаж барилдаж жүиглэнэ, нам дамжиж жүжиглэнэ.