С.Батболд, Д.Цогтбаатар нарын дөрвөн албан тушаалтан оффшор бүс дэх хөрөнгөө мэдүүлжээ

Авлигатай тэмцэх газарт холбогдох хуулийн дагуу оффшор бүс дэх хөрөнгөө шилжүүлсэн болон уг бүсэд хамаарах нутаг дэвсгэрт эд хөрөнгө, данс эзэмшиж байгаа талаараа нийт 20 албан тушаалтан мэдүүлж, мөн мэдэгдээд байна.

Оффшор бүсэд нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох зэрэг арга хэмжээг авсан талаар мэдүүлэх хуулийн хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөр дууссан бөгөөд энэ хугацаанд Улсын Их Хурлын 2 гишүүн, Монголбанкны 1 албан тушаалтан өөрийн хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан оффшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцааг 2015, 2017 онд бусдад шилжүүлснээ, Цагдаагийн ерөнхий газрын харьяа байгууллагын удирдах 1 албан тушаалтан өөрийн эзэмшиж байсан гурван дансыг хаалгасан тухай мэдүүлж бүртгүүллээ.
 

Мэдүүлэг гаргагч
Албан тушаал
Хамаарал бүхий этгээд
Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэр
Тайлбар
1
Сү.Батболд
УИХ-ын гишүүн
Хүү, ах 
Их Британийн Виржинийн Арал
Хувьцаа шилжүүлсэн
2
Д.Цогтбаатар
УИХ-ын гишүүн
Эхнэр
Мэнийн арал
Хувьцаа шилжүүлсэн
3
Т.Амарсайхан
Монголбанкны газрын захирал
Нөхөр
Их Британийн Виржинийн Арал
Хувьцаа шилжүүлсэн
4
С.Ганбат
Цагдаагийн ерөнхий газрын салбар байгууллагын дарга
Дүү
Хонконг
Албан ажлын шугамаар эзэмшиж байсан дансаа хаалгасан


Түүнчлэн оффшор бүсэд хамаарах гадаад улсад албаны чиг үүргээ хэрэгжүүлэх, суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах зорилгоор банкинд данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө өмчилсөн 16 албан тушаалтан энэ талаараа Авлигатай тэмцэх газарт бичгээр мэдэгдэж бүртгүүлсэн байна.

Эх сурвалж: АТГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • . 2018-04-21 15:12:25
    tegeed nogoo vhchih geed bayr tsogt bas yoronhiilogch bat tulga hoyr danstai geed zvtgeed baisan hudlaal baih shiw .
  • зочин  2018-04-19 10:48:59
    үнэхээр ямар эх үүсвэрээс гарсан ямар зориуллатаар болохыг санй шалгах хэрэгтэй дээ
  • Zochin 2018-04-19 02:02:46
    Ter Amarsaihan geed baigaa ni Bat-Ochiriin avgai baina daa
  • зочин 2018-04-19 01:57:37
    Балиар луйварчид бас өвчин зовлон яриад аргаа өөрчлөх санаатай.Энэ цагдаагийн том тушаалтангуудыг бүгдийг шалгах хэрэгтэй.Адилхан төсөв байж яаж баяжсан тухайг
  • зочин 2018-04-19 01:18:59
    Оффшорт мөнгө байхгүй. Гүтгэж байна энэ тэр гээд байсан нь юу болсон бэ. Хулгайчид..........
  • nam bus irgen 2018-04-18 17:33:07
    offshordson munguu hvvrvvgee ahruga shiljvvleed l boloo yu te??? arai l dendvv doromjilj bna doo, yaah we taminee, bosch temtseh tsag bolsiin bishvv ahan dvvsee...
  •  2018-04-18 14:40:00
    ОДОО бүүр цагаандаа гарчээ. ОФШОРТой байгаад ч яах ч үгүй гэж бодож байна даа. ЦУ сыг нь садруулаад хөөж ир.
  • doogii 2018-04-18 14:08:32
    hyn doromjilson medee,haanaas ih mongo olj hediig tatbart ogson,ogoogyi bol ulsdaa ogeecz
    • Баагий 2018-04-28 07:18:27
      Эдгээр хүмүүсийн хамаарал бүхий этгээдийн мөнгөний гарал үүслийг шалгаж тодруулаад хууль бус бол шууд хураа!!!!!???? Тэгээд ял оноогоод шоронд оруул
  • иргэн 2018-04-18 12:09:48
    би л лав ойлгохгуй юм бна бодвол тэнэг болоод л тэр байхдаа ах дуу эхнэр хуухэддээ шилжуулсэн юмуу тэдний херенгийг шилжуулсэн юмуу хууль бус менге бишуу
  • Huzdaguud we ta nar 2018-04-18 10:53:43
    hen ni henruugee heden dollor shiljuuleed b naa Nohor ni ehnerluugee ah ni duuruugee shiljuulsen bolood l amar yumaa Teneg humuustei yarij baina gej bodjee tan...