Түймэр унтраахаар үүлэнд зориудаар нөлөөлж өгөхийг хүслээ
Хөвсгөл аймагт гарсан ой хээрийн түймэр “хүчээ” авчээ. Тодруулбал, тус аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн Горхины-Эх, Ухантын даваа гэдэг газар гарсан ойн түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 12 алба хаагч, орон нутгийн 110 гаруй иргэн 4 дахь өдрөө ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар нийт 4000 орчим га талбай шатаад байгаа учраас Эрдэнэбулган сумын Онцгой комисс хуралдаж аймгийн Засаг даргад үүлэнд зориудаар нөлөөлж өгч хур тунадас оруулж өгөх хүсэлтийг хүргүүлжээ. Эрдэнэбулган сумын нэг, хоёрдугаар ээлжийн иргэд бүрэн дайчлагдан түймрийн голомтонд ажиллаж байгаа боловч түймэр том нуруунд гарч 14-15 км газарт асч байгаа учраас унтраах боломжгүй болсон байна.

Мөн түүнчлэн нутгийн иргэд өөрсдийн хүсэлтээр сайн үйлсийн аян өрнүүлж, хоол хүнс, хүрз бээлий зэргээр туслаж,  гар биеэ дайчлан бүх боломжоороо оролцон ажиллаж байгаа аж.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-04-30 09:53:58
    boroo hur oroh nohtsol burdsen ued l uulend noloolj baga ch gesen hur tunadas nemeh bolomjtoi oor ued bujhand morgoodch nemergui gene lee
  •  2018-04-19 02:09:27
    Засаг дарга ямар унтрааж чадах биш, ямар бөө биш. ОБЕГДарга бурхандаа мөргө.