ТАНИЛЦ: Оффшор бүсэд данс, үл хөдлөх хөрөнгөтэй 20 албан тушаалтан

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргийг биелүүлж, оффшор бүс дэх хөрөнгөө шилжүүлсэн болон уг бүсэд хамаарах нутаг дэвсгэрт эд хөрөнгө, данс эзэмшиж байгаа талаараа нийт 20 албан тушаалтан Авлигатай тэмцэх газарт мэдүүлжээ.

Оффшор бүсэд нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох зэрэг арга хэмжээг авсан талаар мэдүүлэх хуулийн хугацаа энэ сарын 6-ны өдрөөр дууссан бөгөөд энэ хугацаанд УИХ-ын 2 гишүүн, Монголбанкны 1 албан тушаалтан өөрийн хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан оффшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцааг бусдад шилжүүлснээ, Цагдаагийн ерөнхий газрын харьяа байгууллагын удирдах 1 албан тушаалтан өөрийн эзэмшиж байсан гурван дансыг хаалгасан тухай мэдүүлж бүртгүүлжээ.
 

Мэдүүлэг гаргагч
Албан тушаал
Хамаарал бүхий этгээд
Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэр
Тайлбар
1
Сү.Батболд
УИХ-ын гишүүн
Хүү, ах 
Их Британийн Виржинийн Арал
Хувьцаа шилжүүлсэн
2
Д.Цогтбаатар
УИХ-ын гишүүн
Эхнэр
Мэнийн арал
Хувьцаа шилжүүлсэн
3
Т.Амарсайхан
Монголбанкны газрын захирал
Нөхөр
Их Британийн Виржинийн Арал
Хувьцаа шилжүүлсэн
4
С.Ганбат
Цагдаагийн ерөнхий газрын салбар байгууллагын дарга
Дүү
Хонконг
Албан ажлын шугамаар эзэмшиж байсан дансаа хаалгасан


Түүнчлэн оффшор бүсэд хамаарах гадаад улсад албаны чиг үүргээ хэрэгжүүлэх, суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах зорилгоор банкинд данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө өмчилсөн 16 албан тушаалтан энэ талаараа Авлигатай тэмцэх газарт бичгээр мэдэгдэж бүртгүүлсэн байна.
 

Мэдүүлэг гаргагч
Албан тушаал
Хамаарал бүхий этгээд
Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэр
Тайлбар
1 Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүн Охин Сингапур улс Үл хөдлөх хөрөнгө орон сууцтай, зээлийн данс эзэмшдэг, мөн охин нь суралцдаг.
2 Б.Дэлгэрсайхан УИХ-ын гишүүн - Швейцарь улс 2 данс эзэмшдэг
3 Б.Асралт Гаалийн ерөнхий газрын дарга Дүү Хонконг Цалингийн данс эзэмшдэг
4 Б.Соёлмаа Авлигатай тэмцэх газрын ажилтан Дүү Ирланд улс Харилцах данс эзэмшдэг
Сингапур дахь Элчин сайдын яам:
5 С.Амардөлгөөн 2 дугаар нарийн бичгийн дарга - Сингапур улс Цалингийн данс эзэмшдэг
6 Ж.Соёлмаа 2 дугаар нарийн бичгийн дарга, консул - Сингапур улс Цалингийн данс эзэмшдэг
Швейцарийн холбооны улсад суугаа ЭСЯ, НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар: 
7 Л.Пүрэвсүрэн Байнгын төлөөлөгч Эхнэр, охин Швейцарь улс Цалингийн данс эзэмшдэг
8 А.Ариун 1 дүгээр  нарийн бичгийн дарга Нөхөр Швейцарь улс Цалингийн данс эзэмшдэг
9 Э.Батзориг Байнгын төлөөлөгчийн орлогч - Швейцарь улс Цалингийн данс эзэмшдэг
10 Н.Ачгэрэл Байнгын төлөөлөгчийн газарт зөвлөх - Швейцарь улс Цалингийн данс эзэмшдэг
11 Д.Мөнхжаргал Байнгын төлөөлөгчийн газарт зөвлөх Эхнэр Швейцарь улс Цалингийн данс эзэмшдэг
12 Б.Золтуяа Байнгын төлөөлөгчийн газарт зөвлөх Нөхөр Швейцарь улс Цалингийн данс эзэмшдэг
БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа
13 С.Эрдэнэ Ерөнхий консул - Хонконг Цалингийн данс эзэмшдэг
14 Б.Галданжамц 3 дугаар нарийн бичгийн дарга - Хонконг Цалингийн данс эзэмшдэг
15 Б.Мөнгөн Консул - Хонконг Цалингийн данс эзэмшдэг
16 С.Сатай Консул - Хонконг Цалингийн данс эзэмшдэг

Эх сурвалж: АТГ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ama 2018-04-19 13:13:20
    Helmegduulj bolohgui,uneniig ol
    67.81.182.161
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-04-19 10:03:37
    энэ ард түмнийг хуурсан мэдээлэл байна цалингийн харилцахад хэдэн сая доллор ,евро хийдэг болж гэнэ дээ
    103.57.95.188
    Мэдэгдсэн Хариулах
  • асуулт 2018-04-19 09:26:16
    Оффороор цалингаа вадаг бол оо юу?
    112.72.14.164
    Мэдэгдсэн Хариулах
  • асуулт 2018-04-19 08:10:48
    иймэрхүү хүмүүс төрийн ажлыг чин сэтгэлээсээ ард түмэн, эх орны төлөө хийж чадах уу ? эсвэл өөрийнхөө их хөрөнгийг өсгөх гээд төрийн ажлыг 2-рт тавих уу
    112.72.14.88
    Мэдэгдсэн Хариулах
  • Цнд.  2018-04-19 07:10:07
    Энэ мөнгө. Үл хөдлөх хөрөнгөнийх нь эх үүсвэрийг ньтодоруулах. Хэрэгтэй. Мөнгө угаах хулгай хийх зэргээр хөрөнгөжсөн бол аавынх руу нь явуулах ёстой
    66.181.160.90
    Мэдэгдсэн Хариулах
  • delger  2018-04-19 06:44:57
    huurhii chaavas
    185.90.61.123
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen  2018-04-19 06:43:16
    ATG d heden turiin alban haagchaas uur jinhene offshorchinguud ni barigdahgui um bna ldaa. tegeed l huurhii arga yadsan arga hemjee avchee
    185.186.79.107
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-04-19 06:40:55
    Huurhii heden mongolchuudiinhaa bolon mongolyn erh ashgiig hamgaalah gej elchin, consuld ajillah baigaa hediigee darvaital ni jagsaachij. tsalingin dans kkk
    213.55.176.184
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-04-19 06:03:48
    ter gazar ni ajilladag khumuus tsalingiin danstay baylguy yadag yum bee? atg murdukh khumuusee murduuchee, durak
    59.153.114.92
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-04-19 05:59:34
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    112.72.14.210
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-04-19 05:52:42
    Энэ авилгатйТГ чин цалингийн хадгаламжтай хөөцөлддөг болоо юу хулгайлж хийсэн хадгаламжууд хамаагүй бололтой
    66.181.176.221
    Мэдэгдсэн Хариулах
  • Гааль 2018-04-19 05:01:18
    Гаалийн Дарга Асралт гэж Ямарч чадваргуй Новшын Малыг Су. Батболд шахсан. Гаалыг самарч хаялаа.. Хурал дээр суудаггуй. 1 ч гаалийн Байцаагчтай уулзаж узээгуй. ...
    66.181.183.253
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin  2018-04-19 04:55:09
    ene arai denduuu um aaa,,,, ATG tatan buugdah heregtei um bish uu. Harin tatvariin mungu.., Baiguullagadaad hed hereg shalgasan um ve...
    112.72.14.95
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-04-19 04:48:49
    Хүмүүс хуулийн дагуу мэдүүлсэн байна. Юунд нь бачимдана вэ.
    64.119.27.1
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-04-19 04:30:10
    Холоос очиж цалингаа авхаар замын зардал бусад зардал гээд үлдэх юм байна уу?
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • ATG d 2018-04-19 04:13:16
    Mongolchuud gadgsh ni hulgaid aldsan deeremduulsen zolmuulsen mongoo l buzaaj awah geed baigaa yum shuu dee ternees bish iim hulhinii medee sonsmoorgui b na!!!!...
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-04-19 04:10:18
    Баахан танихгүй хүний нэр гаргаад ард түмнээ доромжилж байнадаа хөө. Ард н нөгөө хэд эхнэр н юмуу ах дүү нар нь.Эрчин консул чинь жинхэнэ луйварчид боллоо доо....
    103.10.22.211
    Мэдэгдсэн Хариулах
  • Amgaa 2018-04-19 03:52:30
    Engiin medeeld surjin garchig taviad l alj uguh yumaa
    103.9.90.53
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-04-19 03:49:50
    ихэнх нь цалингийн данс эзэмшдэг гэнээ.цалингийн дансны үлдэглээ хэлнэ үү.
    182.160.32.163
    Мэдэгдсэн Хариулах