Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн төсөл дэмжигдлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 

Сүүлийн үед мөнгө угаах төрлийн гэмт хэрэг их гарч байгаа учраас ийм төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зохицуулалт хийж байгаагаар хуулийн төсөл ихээхэн онцлогтой гэнэ.

Өнгөрсөн хугацаанд мөнгө угаах төрлийн гэмт хэрэгтэй холбоотой хоёр хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байна. Харин терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой гэмт хэрэг одоогоор бүртгэгдээгүй байна.

Энэхүү хуулийн төслийн талаар Хуульзүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “Монгол Улс мөнгө угаах, терроризмтэй тэмцэх олон улсын хуралд оролцсон. Энэ тайлангаар Монгол Улс эрчимтэй буюу саарал жагсаалтад орсон.  Ер нь мөнгө угаах гэмт хэргээр ял шийтгэсэн нь бага байна. Өнгөрсөн хугацаанд хоёр удаагийн тохиолдол буюу МИАТ-ын удирдлагуудтай холбоотой гэмт хэрэг болон Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагуудтай холбоотой хоёр хэрэг шүүхээр шийдэгдсэн байдаг. Хууль тогтоомжийг олон улсын стандартад нийцүүлж, тогтвортой хэрэгжүүлэх ёстой гэдгийг олон улсын байгууллагаас зөвлөсөн байдаг. Хуульд урьдчилан сэргийлэх, хангалтгүй ажиллаж байгаатай холбоотойгоор саарал жагсаалтад оруулсан байсан. Тиймээс хуулийг урьдчилан сэргийлэх, хуулийн байгууллагын хамтын ажиллагааны эрх зүйн зохицуулалт сайжирна гэсэн үг” үг юм гэлээ.

Гишүүд үг хэлсний дараа санал хурааж, 59 хувийн саналаар дэмжигджээ.

О.Сайхан 
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.