ФОТО: “Хуанжу Гэг” киноны жүжигчид 20 жилийн дараа
1990-ээд оны сүүлчээр “Хуанжу Гэг” буюу “Сувдан гүнж” нэртэй телевизийн олон ангит кино гарч эхэлсэн нь үзэгчдийг байлдан дагуулж чадсан. Энэхүү кино Хятадын түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй киногоор шалгарч, монголчууд ч тэр шуурганд өртөж байсан цаг саяхан.

Тус киноны нэгдүгээр бүлэг 1998 онд гарч, маш их амжилт авчирч гол дүрийн жүжигчид нь ч олонд танигдсан юм. 1999 онд 48 ангитай хоёр бүлэг нь гарсан бөгөөд өмнөх бүлгээсээ ч илүү хөгжилтэй, сонирхолтой болсон билээ.

Харин 2002 онд гарсан гуравдугаар бүлэгт өмнөх ангиудад тоглосон жүжигчид ихэнх нь тоглоогүй юм. Хэдийгээр Хуанжу Гэг-3 нь өмнөх хоёр бүлгийнхээ амжилтанд хүрч чадаагүй ч чамгүй амжилт олсон.

Ингээд нэгэн цагт үзэгчдийг шуугиулж байсан “Хуанжу гэг” киноны жүжигчид одоо хэрхэн өөрчлөгдснийг харцгаая.

Zhang Tielin (Qianlong эзэн хааны дүрийг бүтээсэн)



1957 оны зургадугаар сарын 15-нд төрсөн. Жүжигчин, кино найруулагч мэргэжилтэй. Тэрбээр 2007 оноос хойш Жихан их сургуулийн Урлагийн сургуулийн эрхлэгчээр ажиллах болсон

Li Ming Qi -  Ру мөмө



 
1936 оны хоёрдугаар сарын 20-нд төрсөн. Жүжигчний мэргэжилтэй. Тэрбээр Хуанжу гэг киноны эхний хоёр бүлэгт нь тоглосон юм.

Хан Сян - Zhang Heng /1978 онд төрсөн/


Цин Арь - Wang Yan /1974 онд төрсөн/


 

Dai Chunrong (Хатны дүрийг бүтээсэн)



1961 онд төрсөн. Тэрбээр өмнө нь ший жүжигчин байсан ба хатны дүрийг чадварлаг бүтээдгээрээ алдаршсан нэгэн юм.
 
Fan Bingbing (Жин Суо-гийн дүрд тоглосон)



1981 оны есдүгээр сарын 16-нд төрсөн. Тэрбээр жүжигчин, дуучин, телевизорын продюсер. Хуанжу гэг кинонд тоглосноор Фан Бингбинг Зүүн Азид алдаршсан. Улмаар түүний карерь 2003 оноос хойш тасралтгүй өссөөр байгаа бөгөөд тэрээр Франц, Солонгос, Холливүд гэх мэт олон улсын кинонд тоглон улам алдаршаад байгаа. Тэрээр хамгийн өндөр өртөгтэй жүжигчдийн тоонд зүй ёсоор бичигддэг ба загварын билэг тэмдэг гэгддэг загварлаг жүжигчин билээ. Фан Бингбинг 2017 онд Time сэтгүүлээс шалгаруулсан Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний тоонд албан ёсоор багтсан.  Тэрбээр 2017 оны есдүгээр сард жүжигчин Ли Чэнтэй сүй тавьсан юм.
 
Zhou Jie (Фу Эрхан-ы дүрийг бүтээсэн)



1970 оны наймдугаар сарын 5-нд төрсөн. Тэрбээр бусадтайгаа харьцуулахад харьцангуй нам гүм амьдарч байгаа.

Alec Su (Рун ханхүүгийн-гийн дүрд тоглосон)



1973 оны есдүгээр сарын 11-нд төрсөн. Жүжигчин, дуучин, продюсер. Тэрбээр 1980-аад оны сүүлчээр алдаршаад байсан Little Tigers хамтлагийн гишүүн байсан юм. Тус хамтлаг нь түүнээс гадна Ники Ву(Ирээдүйгээс ирсэн эмэгтэй киноны гол дүрийн эрэгтэй), Жулиан Чэн нараас бүрдэж байсан ба 1995 онд тарсан билээ. Үүний дараачаар Alec Su жүжигчний карерь хөөсөн ба Хуанжу гэг, Цагийг эзэлсэн ихэр хоёр баатар, Шиврээ бороонд сэмэрсэн сэтгэл зэрэг кинонд тоглон алдаршсан юм. Тэрээр одоо кинонд тоглохоос гадна продюсерээр ажилладаг.

Ruby Lin (Шиа Зивэй-гийн дүрд тоглосон)



1976 оны нэгдүгээр сарын 27-нд төрсөн. Жүжигчин, дуучин, продюсер. Тэрбээр анх зар сурталчилгаанд тоглон дэбютээ хийж байсан ба Хуанжу гэг киноны Зивэйгийн дүрд тоглосноор алдаршиж, карер нь тасралтгүй өссөөр байгаа. Түүний хувьд жүжигчнээс гадна продюсерийн ажлыг давхар хийдэг. Рүби Лин 2016 оны долдугаар сарын 31-нд жүжигчин Wallace Huo-той хуримаа хийсэн. Хосуудын хурим Балид болсон ба маш олон алдартнууд хүрэлцэн ирсэн. Тэд одоо нэг хүүхэдтэй.

Ruby Lin-ий хуримын үеэр /2017.07.31/

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.