Поп хатагтай Б.Сарантуяа төрсөн өдрийн бэлгээ задална
Урлагийн алтан тайзан дээр 30 гаруй жил гялалзаж яваа поп хатагтай Б.Сарантуяа гавьяатын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр жил бүрийн энэ өдөр төрсөн өдрийн баярын тоглолтоо хийж, баярт өдрийг үзэгч, сонсогчидтойгоо тэмдэглэсээр ирсэн.

Харин энэ жил дуучин Б.Сарантуяа төрсөн өдрөө нижгэр тэмдэглэх сурагтай. Өнөө орой “Инээмтгий хүн” төрсөн өдрийн тоглолтоо номын баяртайгаа хамт хийж, фэнүүддээ олон бэлэг барих гэнэ. Тэртээ 1995 онд анх Дуурийн теарт тоглож байсан “Инээмтгий хүн” теартчилсан тоглолтоо ийнхүү 23 жилийн дараа сэргээн тоглох гэж байна.

Мөн тэрбээр  “Зууны дуу хоолой буюу Би Сараа” номоо өнгөрсөн арванхоёрдугаар сард гаргасан байгаа. Намтар романаа яруу найрагч Р. Эмүжингээр бичүүлж Дархан, Эрдэнэт, Өмнөговь, Дундговь аймгуудад уншигч, фэнүүдтэйгээ номын баяраа тэмдэглээд ирсэн гэнэ. Харин нийслэлчүүдтэйгээ төрсөн өдрөөрөө тэмдэглэх гэнэ шүү. “Инээмтгий хүн” төрсөн өдрийн тоглолтынхоо дараа Казакстаны Алматы хотод бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа сурагтай.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.