“Цөлийн сарнай”-г барууны хэвлэлүүд “Тамын тэргүүн хатагтай” болгосон түүх

Сирийн тэргүүн хатагтай Асма Асадыг нэгэн цагт “Цөлийн сарнай" хэмээн нэрлэдэг байжээ. Гэвч Сирийн зөрчилдөөн эхэлснээс хойш түүнд шинэ нэр хоч гаргаж ирсэн байна. Өдгөө дэлхийн хэвлэлүүдэд түүнийг “Тамын тэргүүн хатагтай" гэх болжээ.

Ийнхүү Башар Асадын үзэсгэлэнт гэргий загварын ертөнцийн шүүмжпэгчдийн хайрыг татсан хүнээс хэрхэн тамын амьтан болон хувирсан тухай түүхийг дэлхийн хэвлэлүүдэд дараах байдлаар бичиж байна.

Нэгэн цагт Асма Асадыг (багын овог нь Ахрас) Эмма хэмээн дууддаг байлаа. Энэ бол түүний Британийн дунд сургуульд сурч байсан үе юм. Лондоны уугуул тэрбээр Их Британи дахь Сирийн ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга, зүрх судасны эмч суннит лалын шашинтнуудын охин бөгөөд багадаа англи хүүхдүүдээс нэг их ялгарахааргүй нэгэн байв.



Тэрбээр одоо ч хөнгөхөн лондон аялгатай ярьдаг. Түүний хувьд охидын сургуульд сурч байгаад дараа нь Лондоны их сургуулийн Хатан хааны коллежид компьютерийн шинжлэх ухаан, францын утга зохиолыг судалжээ.

Сургуулиа дүүргэж, англи, франц, испани, араб хэл эзэмшсэн Асма охин гайхалтайгаар карьераа эхлүүлсэн байна. Тэрбээр “Дойче банк”-ны даатгалын хэлтэст ажиллаж байгаад дараа нь J.P.Morgan хөрөнгө оруулалтын компанийн Нью-Йоркийн оффист ажиллах болжээ.

Харин ирээдүйн нөхөр Башар Асадтайгаа Лондонд танилцсан түүхтэй. Тухайн үед Сирийн ирээдүйн төрийн тэргүүн нүдний эмчийн ординатурт сурч байсан аж. Тэд 2000 онд нууцаар гэрлэх үед Башар Асад 35-тай, Асма Ахрас ердөө л 25 настай байж.



Тун удалгүй буюу тухайн ондоо Башар Асад эцэг Хафез Асадынхаа араас Сирийн Ерөнхийлөгч болсон байна. Учир нь түүний эцэг 2000 оны зургаадугаар сарын 10-нд гэнэт өөд болж, хүү суудлыг нь эзлэхээс өөр аргагүй болжээ. Мэдээж залуу эмч, түүний “англи маягийн” гэргий өмнөх үеийн төрийн тэргүүнүүдээс илүү чөлөөтэй харагддаг байсан биз. Тиймээс ч тус улс залуу төрийн тэргүүний үед илүү нээлттэй болж эхлэв.

Асма Асад ч дэгжин, нарийн мэдрэмжтэй, биеэ гоё авч явдаг үлгэр жишээ тэргүүн хатагтай болж, барууныхны дурладаг Иорданы хатан Раниятай мөр зэрэгцэн ирсэн байна. Гэхдээ Башар Асадын эхнэр эерэг имижийг бүрдүүлж ядах ч юм байсангүй. Сайн үйлсийн аян өрнүүлж, хөдөөгийн иргэдийг дэмжих байгууллагад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусалж, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэхийн зэрэгцээ хүүхдүүдийн боловсролын асуудалд ч санаа тавьж байлаа.



Энэ их ажлын хажуугаар үнэхээр төгс харагдаж чаддаг нэгэн байсан юм. Мэдээж одоо ч ингэж харагдаж чадаж байгааг хэлэх нь зүйтэй.

Загварын шүүмжлэгчид түүний даруухан нүүр будалтыг гайхан биширч, гоо сайхны хэрэгслийг Арабын орнуудад зохистой хэрэглэхэд хүнд хэмээн тэмдэглэж байв. Түүнээс гадна зөөлөн долгионтой үсээ богиносгон засаж, сонгодог хэрнээ дэгжин хослол, Christian Louboutin-ы туфлийг нарны шилтэй хослуулсан Асма Асадыг Диана гүнжтэй зүйрлэж байлаа.

2010 онд “Vogue” сэтгүүлд Асма Асадын тухай нийтлэл гарсан юм. Харин үүнээс хойш тун удалгүй 2011 оны хоёрдугаар сард энэхүү загварын сэтгүүлд бас нэгэн материал гарчээ. Гэтэл гуравдугаар сар гэхэд дэлхийн хэвлэл мэлээллүүд Сирид анхаарлаа хандуулж эхэлсэн нь царайлаг тэргүүн хатагтай биш, Дамаск, Алеппо, Дэйр-эз-Зор, Эль-Хасак, Дараа, Хама зэрэг газруудад болсон эсэргүүцлийн үйл ажиллагаа байв.



“Vogue” сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтур ч “ард түмнээ шахан хавчсан цуст дарангуйлагч”-ийн гэргийн тухай яагаад эерэг нийтлэл бичих болсноо тайлбарлахаас өөр аргагүйд хүрчээ. Тэд уг нийтлэлээ “Цөлийн сарнай” хэмээн гарчигласан бөгөөд “тэр бол тэргүүн хатагтай нар дотроос хамгийн шинэлэг, бусдыг татах авьяастай нэгэн” гэж бичжээ.

“The New York Times” сонины баталснаар “Vogue” сэтгүүл Сирийн тэргүүн хатагтайн тухай нийтлэлийг Асадын Засгийн газрын дэглэмийн пиар-албаны зуучлалтайгаар нийтэлсэн гэсэн төдийгүй Асмад пиар дэмжлэг үзүүлсэн хэмээн сард тус бүр 5000 ам.доллар авсан гэж үзжээ. Ингээд тус сэтгүүл 2011 оны хавар сайтаасаа нийтлэлээ устгаж. “The New York Times”-т Анна Винтур сэтгүүлийнхээ мөрддөг зарчимтай зөрчилдсөн Сирийн удирдагчдын үзэл, үнэт зүйл бүхий нийтлэлийг бичиж нийтлүүлсэндээ харамсаж буйгаа илэрхийлсэн мэдэгдэл гаргасан байна.

Тэр цагаас хойш Асма Асад “Тамын тэргүүн хатагтай” болон хувирчээ. Английн иргэншилтэй сири бүсгүй Асма Асадыг нөхрөө дэмжихгүй байх хэмээн найдаж, хэвлэлүүд түүнийг улс орноосоо зугтахыг уриалж байв. Гэвч тэр тэгсэнгүй.



2017 онд Британийн засаг захиргаа Асмагийн иргэншлийг хасах тухай ч хэлэлцэж үзжээ. Энэ үед интернэтээр Сирид олон мянган иргэн амиа алдаж, өлсөж, дүрвэж байхад Асма хэрхэн тансаг амьдарч байгаа тухай нийтлэлүүд хөврөх болов. Хэвлэлүүдээр Асма Асадыг нөхөр гурван хүүхэд буюу Хафез, Карим хэмээх хоёр хүү, Зейн хэмээх охинтойгоо нэг тэрбум ам.долларын өртөгтэй шилтгээнд хэрхэн амьдардаг тухай бичиж байлаа.

Түүнчлэн 2012 онд “WikiLeaks” Сирийн тэргүүн хатагтайн хувийн зурвас, мессэжүүдийг нийтэлсэн гэсэн мэдээлэл ч гарчээ. Уг зурвас, мессэжүүдээс харахад тэрбээр шилтгээний дотоод засалд зориулсан 130 төрлийн эд зүйлсэд 350 мянган ам.доллар зарцуулсан төдийгүй талстаар бүрхсэн туфль 7000 ам.доллараар худалдан авсан гэжээ. Ингэхдээ хоригоос зугтахын тулд Дубайгаар дамжуулан бараагаа авсан гэнэ.

Өнөөдөр Асма Асад нь барууны хэвлэлүүдийн хайртай дүр биш болжээ. Түүнийг нөхрөө дэмжсэн хэвээр байгаад нь шүүмжилж, “Instagram”-д албан ёсны үйл ажиллагаанд оролцсон, Сирийн цэргүүдтэй хамт авахуулсан зургийг нь нийтэлсээр байна.

Ийм үед зөөлөн долгионтой үс, цэвэрхэн нүүр будалт, дэгжин сонгодог хослол хэргээ гаргахаасаа нэгэнт өнгөрсөн бололтой. Одоо энэ бүхэн хэний ч сэтгэлийг хөдөлгөхөө больжээ.

Өглөөний сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • САРНАЙ 2018-08-16 12:01:34
    МУНДАГ БҮСГҮЙ БАЙНА
  • oyun  2018-04-22 07:56:28
    odoo harin ene huuhen ard tumniihee tuluu temtseh heregtei baruuniihan yaj duraar aashilj bgaag bolon het shashnii uzeltenguud yaj huniig alj talj bgaag yaria ...
  • Zochin 2018-04-20 18:27:05
    Laluud
  • Ухаантай эмэгтэй юм биш үү?! 2018-04-20 10:16:32
    Харин ч нөхрөө дэмжээд итгэлтэй, сайн бүсгүй байна даа.
  • бужэхуэхуэху₮эх₮уэ 2018-04-20 06:47:23
    Өөрсдөө цөлийг нь там болгочихоор аргагүй шдээ. Зүгээр өөрөөрөө хөгжөөд явж байсан улсын дотоод хэрэгт орж самарчаад одоо нэг л их гэмгүй царайтай улсууд.