Гурван аймагт түймэр гарчээ

 Хөвсгөл, Завхан, Сүхбаатар аймагт түймэр гарсан талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Улаан-Асга багийн “Хуштын-Эх” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.16-ны өдрийн 17:24 цагт хүлээн авч орон нутгийн 30 иргэн ажиллаж, 04.19-ний өдрийн 13:55 цагт бүрэн унтрааж, Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн. Түймэрт 5 га орчим талбай өртжээ.

Мөн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Горхины-Эх, Ухантын даваа” гэдэг газар энэ сарын 15-ны өдөр ойн түймэр гарсан. Өнөөдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын 37 алба хаагч, Орхон-Уул аймгийн Онцгой байдлын газрын 15 алба хаагч, Булган аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Эрдэнэбулган сумын 76 иргэн, Цагаан-Үүр сумын 40 иргэн, нийт 180 хүн  ажиллаж, түймрийн баруун, зүүн урд талыг унтраагаад байна. Одоогоор хойд талдаа буюу “Эрээлж”, “Шар булуу”, “Хөх чулууны булан”, “Рашаантын гозгор”, “Өндөр хидмэгийн хяр” гэдэг газруудад унтраахаар ажиллаж байгаа аж. Түймэрт ойролцоогоор 5800 га талбай өртсөн.

Завхан аймгийн Цагаанчулуут сумын Чавцаг багийн “Сонгино” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.18-ны өдрийн 16:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Цагаанчулуут сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан 14 иргэн, унтраахаар ажиллаж, 04.19-ний өдрийн 10:20 цагт бүрэн унтраасан.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ булаг багийн “Авдрант” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.19-ний өдрийн 12:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 8 иргэн, нийт 20 хүн ажиллаж, 04.20-ны өдрийн 00:35 цагт цурамд оруулсан.

Мөн Түмэнцогт сумын Баянцагаан багийн “Буурлын пооль” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.19-ний өдрийн 15:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч ажиллаж, 17:45 цагт цурамд оруулж, 20:05 цагт бүрэн унтраасан гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • сэтгүүлч 2018-04-20 05:55:48
    МОНГОЛ УЛСАД "ОРХОН-УУЛ" ГЭДЭГ АЙМАГ БАЙДАГГҮЙ ЮМ