Б.Бат-Эрдэнэ: Би МҮБХ-ны тэргүүнд нэр дэвшихгүй
"Монгол бөхчүүд нь улстөржиж, улстөрчид нь бөхжив” гэсэн өгүүлбэр өнөөдөр олон нийтийн сүлжээнд хүчтэй давалгаалж байна.

Монгол Бөхийн өргөөнд үүсээд байгаа асуудалтай холбогдуулан өнөө өглөө Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, холбооны тэргүүн асан Р.Нямдорж, Дархан аварга Х.Баянмөнх нартай хаалттай уулзалт хийж, бөхчүүдэд хатуу анхааруулга өглөө. Ерөнхийлөгч Х.Баттулга “Үүсээд байгаа маргааныг эцэслэхгүй бол Бөхийн өргөөг төр мэдэлдээ авна. Мөн одоо нэр дэвшээд байгаа хоёр хүнийг нэрээ татаж, “Их эе” хуралдаанаа дахин хурдуул” хэмээн сануулжээ.

Тэгвэл хоёр тал болон талцаж байгаа эцэс төгсгөлгүй маргаанд Ерөнхийлөгч зангарагтай зааж цэг тавих нь тодорхой болов. Харин холбооны тэргүүний асуудалд хоёр талаас байр сууриа илэрхийлсэн байгаа бөгөөд шинээр сонгогдсон Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өнөөдөр нэрээ татахаа мэдэгдэж твиттер хуудаснаа “Хурлаа дахиж хий, би МҮБХ-ны тэргүүнд нэр дэвшихгүй” хэмээн жиргэжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зэээ 2018-04-25 14:08:50
    Ойрадууд туухээсээ сургамж авч ечуухэн Бехийн ергее ,бехийний тэргууний телее цусаа урстал узэхнээ Ингэж байж Монгол гэрээ шатаа нь уу?! Заавал Баянменх бх уу?а...
  • ZOCHIN  2018-04-21 07:56:54
    BATERDENE NEREE TATAH ESEH N TER HUNII HUVIIN ASUUDAL. HUULIA L DEEDEL.HUULI BATLALTCAJ DUR ESGEDEGEE HEND GAIHUULDAGIIN.SHUUHEES HUCHINGUI GEED...
  • Amar 2018-04-21 02:04:33
    Бат-Эрдэнэ Сүхбат 2 УИХ-д мэдлэг боловсролгүйгээ баталж буг болж байхаар бөхрүүгээ явсан нь дээр баймаар юм.
  • Сүхбат 2018-04-20 17:01:00
    Лам олдохгүй бол буцахдаа залъя гэгчээр эргүү бөх, Чинбат хоёрын оронд би нэрээ дэвшүүлье
  • dsn 2018-04-20 15:10:08
    Avraga ta iim bohir heruuld oroltsoj heregguiee ! buynaa edleed taivan tulhtai suuj bai! ene Govi Altain nutag negtenguud buhiig buzarlaj bn shuu! J. Enhbayraa!...
  • ... 2018-04-20 11:49:03
    Mongol bukhiig uvsiinhan tuluuldug boltson yum uu uursduu ireegui baij odoo yah geed bgaa yum be
  • Бат-Эрдэнэ аваргаа 2018-04-20 11:11:50
    Бат-Эрдэнэ аваргаа та ийм хүлчигар эр байсан юм уу миний бодлоор бол бөхчүүд, шудрага зарчим баримтлаж ирсэн хүмүүс, Нямдорж тэргүүн нар танд итгээ байлгүй.....
  • Зочин 2018-04-20 10:00:57
    Яахаараа хурлаа дахин хийдэг юм бэ. Баянмөнх зөвшөөрөхгүй болохоор хурал дахидаг юм уу.
  • Зочин 2018-04-20 09:19:09
    Баянмөнх, Сүхбат нар бөхийн талцуулан хагалсан, цаашид улам даамжирах нь тодорхой боллоо.