“Нийтийн тээвэртэй холбоотой санал, гомдол тасардаггүй”

НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж байна. Хурлаар НОСК орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай, Монгол Наадам цогцолбор ОНӨТҮГ-ын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг 4 асуудал хэлэлцэх юм.

Хурлын эхэнд Нийслэлийн нийтийн тээврийн өнөөгийн байдлын талаар Нийслэлийн тээврийн газрын мэдээллийг сонслоо. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийслэлийн өмчит нэг, хувийн хэвшлийн 20 аж ахуйн нэгж  87 чиглэлд 837 тээврийн үйлчилгээ үзүүлж, өдөрт дунджаар 600-700 мянган зорчигч тээвэрлэж байна. Нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобусны 38 хувь нь арваас дээш жилийн насжилттай.

Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд БНСУ-д стандартаар үйлчилгээнээс хасагдсан  хуучин тээврийн хэрэгсэл импортоор оруулж ирж  паркийн нөхөн хангалт хийх байдлаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байна гэж Нийслэлийн нийтийн тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа хэллээ. Харин тулгамдаж байгаа асуудлуудын хувьд жил бүр нийтийн тээврийн үйлчилгээнээс 150-200 автобус насжилтаар хасагдаж байгаа тул энэ орон зайд стандартын  шаардлага хангасан шинэ тээврийн хэрэгслээр төрөөс бодлогын хүрээнд парк шинэчлэлт хийх шаардлагатай. Мөн нийтийн тээврийн зогсоолуудыг үе шаттайгаар тохижуулах, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах үүднээс гэрэлтүүлэг, бие засах газар байгуулах асуудал зэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.
 

   Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн асуудлыг Тэргүүлэгчдийн зүгээс зайлшгүй анхаарах ёстой асуудал гэж үзээд нийслэлийн иргэдээ тав тухтай, аюулгүй техникээр зорчуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зогсоол, чиглэл зарлах системээ тогтмол ажилууллах зэрэг асуудалд анхаарал хандуулж үйлчилгээгээ сайжруулах хэрэгтэй гэдгийг хэллээ.

Танилцуулгын үеэр "Смарт карт" компани үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өглөө. Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлсээр 4 дэх жилдээ орж байна. Одоогийн байдлаар энэ системийг 2 компани хариуцаж ажилладаг. "Смарт карт" компаний 24 хувийг нийслэл эзэмшдэг, тус компани шугамын орлогын болон хөнгөлттэй зорчих иргэдэд олгох татаасын 9.6 хувийг сар бүр авдаг, анх  хөрөнгө оруулсан 13.0 сая ам доллараа нөхөөд авчихсан, тэгсэн атлаа  Улаанбаатарын хотын тээвлийн орлогоос хувь авдаг зэрэгт тэргүүлэгчид шүүмжлэлттэй хандлаа.

НИТХ-ын дарга Д.Отгонбаатар  "Смарт карт" компани ТУЗ-ийн 9 гишүүнтэй, 2 гишүүн нь Нийслэлийн томилогдон орсон, тус компанийн хувьд тээврийн ямар компанийн аль автобус, хэдэн хүнтэй явж байгаа мэдээллийг бидэнд гаргаж, тус мэдээлэлд үндэслэн тээврийн 24 компани орлогоо хувиарладаг. Бид ямар хэмжээний орлого хувиарлагддагийг нь мэдэхгүй" гэв.

"Смарт карт" компанийн хэлтсийн дарга н.Түвшинжаргал "Манай компанийн хувьд анх оруулсан хөрөнгө оруулалтаа бүхэн нөхөж амжаагүй, төсөл хэрэгжүүлж буй явцын дунд төхөөрөмж эвдрэх, камерыг жолооч нар зориудаар гэмтээх, сервер, картын зардал гээд олон нөхцөл байдлаас үүдээд ийм нөхцөл байдал үүссэн. Мөн бүх мэдээллийн дата-г байршуулах серверийг одоогоор өөрийн компанид байршуулж байгаа. Эдгээр дата-г Нийслэлийн мэдээлэл технологийн газарт хүлээлгэн өгөх гэсэн боловч тус газраас өрөө тасалгаа болон серверийн хүчин чадалыг хүлээн авах боломжгүй байна гэж тайлбарласан" гэв.
 


Хэлэлцсэн асуудлын төгсгөлд НИТХ-ын тэргүүлэгч Н.Батсүмбэрэл "Нийтийн тээврийн байгууллагад хуримтлагдсан олон асуудал бий, эдгээр асуудлыг Аудитын байгууллага болон АТГ, холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулах ёстой. Ард түмнийг хохироогоод байна уу, төсвийн мөнгийг үргүй зарцуулаад байна уу, үнэхээр иргэдэд хүрсэн сайн үйлчилгээг үзүүлээд байгаа юмуу гэдгийг шалгах цаг болсон" гэсэн бол НИТХ-ын дарга С.Амарсайхан "Нийтийн тээврийн үйлчилгээ арчилгаа цэвэрлэгээ султай, тав тух муутай, жолооч нь дотроо тамхи чаддаг, хурд хэтрүүлэн давхидаг гэх мэтийн гомдол санал иргэдээс тасардаггүй.

Тиймээс нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг чанаржуулах, цаашлаад "Смарт карт" компанид нийслэл 24 хувь эзэмшдэг юм бол тэр хэмжээгээр  компанийн засаглалд оролцох, санал хүсэлтээ илэрхийлж ажиллах ёстой. НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэлээр Ажлын албанаас НИТГ болон "Смарт карт" компанид холбогдох үүрэг даалгаврыг, эргээд үүрэг даалгаврын биелэлт хэргжилтийг хэрхэн хангасан талаарх мэдээллийг дараа дараачийн НИТХ-ын хурал дээр эргэж сонсоё" гэснээр нийтийн тээвэртэй холбоотой асуудлын мэдээллийг сонсох хуралдааны эхний хэсэг өндөрлөв.

НИТХ-ын ХМОНХТ 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • цээ 2020-10-03 08:21:28
    автобусууд бүгд ижил муухай үнэртэй синтётик үнэртүүлэгч тавих юм.нийслэлийн таксинууд яг адилхан муухай үнэртэй үнэртүүлагч ражатар дээрээ ...
    172.69.45.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Чимэг 2019-10-11 13:31:26
    Энэ cүлжмэл-зайсан чиглэлийг бүр хараад идээсэй ямар удаан хэдхэн ширхэг явдаг автобус байна бүтэн 50 мин орчим хүлээлэй энэ чиглэл хоёрбн хооронд ингэ явахаар ...
    202.126.88.207
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-03-10 05:45:15
    2019.3.10-ni odor Belh selkh chiglelliin 13.078 -n bus-n jolooch hariutslaga muutai hogshin hun bna.Sogtuu humuus unegui zugeer helehgui oruuld. bh yum .
    43.228.129.250
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-04-22 08:12:38
    Ene abtobus ni suudliin bureese ugaagad zeverhn salontai hun zuuj boldoggui um bh daa. Tegeed jolooch ni hun teeverlej baigaagaa meddeg turshlagtai bol saikhna...
    139.5.217.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Oyun 2018-04-20 14:49:31
    Aimaar har ytaa hayad buudal deer zogsoj bgaa humuusiig barag ygaartuulaad yvdag avtobusnuudaa boliulaachdee
    182.160.33.186
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-04-20 14:24:50
    Bodlogoo zv bolovsruul
    66.181.185.181
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-04-20 12:46:21
    нэмж олон жижиг АА нэгжид зөвшөөрөл өг л дөө.
    122.201.21.82
    Мэдэгдсэн Хариулах