Аялал жуулчлалын салбарын сургалтын төв байгуулах багийн төлөөлөгчидтэй уулзав
НИТХ-ын дарга С.Амарсайхан өнөөдөр Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ-ийн дэргэд Аялал жуулчлалын салбарын сургалтын төв байгуулах хүний нөөцийг чадавхжуулах сургалтын төв байгуулах багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ төслийг хэрэгжүүлснээр аялал жуулчлалын талаарх төрийн бодлогын хэрэгжилтийг хангах,  аяллын бүтээгдэхүүний нэр төрөл, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагуудын менежментийг сайжруулах, хүний нөөцийн хөгжлийг хангах, салбарт ажиллагсдын мэргэжлийн ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор тус сургалтын төвийг байгуулах юм. Төслийг БНСУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх аж. 

Тиймээс  НИТХ-ын дарга С.Амарсайхан  уг асуудлыг нийслэлийн зүгээс бүх талаар дэмжих боломжтой төдийгүй бидний өмнө тулгамдсан чухал асуудлуудын нэг юм. Энэхүү зорилтуудыг хэрэгжүүлснээр аялал жуулчлалын  салбарын хөгжлийг эрчимжүүлж, салбарын мэргэжилтэй, мэргэшсэн боловсон хүчин, ур чадвартай ажилтнаар хангагдаж, улмаар аялал жуулчлал, зочлох үйлчилгээний хүртээмж, чанарын түвшин дээшилж аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжих нөхцөл бүрдэхэд түлхэц болно гэлээ.



НИТХ-ын ХМОНХХ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • j 2018-05-02 04:52:59
    Би хэдэн жилийн турш өөрийн салоныг өргөжүүлэхийг мөрөөдөж байсан ч өнгөрсөн жил Мавистай уулзах хүртлээ яаж хийхээ мэдэхгүй байсан. Энэ нь надад 30,000 паундын...
    197.211.61.53
    Мэдэгдсэн Хариулах