Улаанбаатар хотын номын сангуудад уншигчийн карт үнэгүй нээлгээрэй
БСШУС-ын сайдын шийдвэрээр “Дэлхийн номын өдөр”-ийг энэ сарын 20-25-нд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд “Бид номонд дуртай” өдөрлөгийн нээлт хийснээр Дэлхийн номын өдөрт зориулсан цуврал багц арга хэмжээнүүд нээгдэж буй юм.

“Дэлхийн номын өдөр”-ийн хүрээнд салбарын яамнаас улс орон даяар 200 гаруй үйл ажиллагааг таван өдрийн турш зохион явуулж байна. Эдгээр 200 гаруй үйл ажиллагааны нэг онцлох ажил нь Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан олон улсын номын “Global book service” үйлчилгээнд нэгдэх нээлтийн ёслол боллоо. Ингэснээр 25 улсын 355 мянга гаруй хүртээмжит номтой цахим каталоги, ном дамжуулах автомат системийг ашиглах эрх нээгдэж буй юм. Улаанбаатар хотын нийтийн төв номын сан уг цахим каталогит 210 ширхэг дэйзи, 3400 орчим брайль номоор нэгдэн орлоо.

Улаанбаатар хотод болох үйл ажиллагаанаас дурдвал, энэ сарын 23-нд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бүх нийтийн номын санд уншигчийн картыг үнэ төлбөргүй нээхээр болсон. Мөн Хүүхдийн төв номын сангаас “Үндэсний өв соёлоо дээдлэхүй” сэдэвт морин хуурын тоглолт, лекц, хүүхдийн зохиолч П.Наранбаатартай зохиолч, уншигчийн уулзалт, “Эртэч хүүхэд” хэлэлцүүлэг, үдшийн уншлага, номын үзэсгэлэн гаргана.

“Бид номонд дуртай” өдөлөгийн нээлтийн үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн ярихдаа, “Дэлхийн номын өдөр”-ийн үйл ажиллагаанд Монгол Улс сүүлийн 10-аад жил нэгдэн орсон. Энэ жилийн онцлог нь БСШУСЯ, Монголын хэвлэх үйлдвэрүүдийн холбоо, Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.  Мөн зөөврийн номын сангийн үйлчилгээг “Номтой автобус” төсөлтэй хамтран зохион байгуулж буйгаараа онцлогтой. "Номтой автобус" Хөвсгөл-Улаанбаатар, Улаанбаатар-Хөвсгөл чиглэлийн зорчигчдод үйлчилнэ. Ингэснээр аян замд явж буй хүмүүст ном унших боломжийг олгож буй юм. Ард түмэн маань өдөр бүр номоор цэнэглэгдэж, ухаажиж, амьдралд хандаж буй хандлага нь илүү гэрэл гэгээтэй болоосой гэж Дэлхийн номын өдөрт зориулсан энэхүү үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулж байна. Сүүлийн үед хүмүүс хоорондоо харьцах болон хэвлэсэн номтой харьцахаасаа илүү техник рүү чиглэж байна. Тиймээс номын баяраар дамжуулан хүүхэд багачуудын номтой харьцах харьцааг илүү ойртуулж байна” гэв.

Өдөрлөгт “Мөнхийн үсэг”, “Нэпко”, “Монсудар”, “Соёмбо принтинг” зэрэг хэвлэх үйлдвэрээс гадна хэвлэн нийтлэгчид, зохиолчид, номын санчид, уншигчид оролцож байгаа юм.

Мөн энэ үеэр хуучин номын худалдаа өргөнөөр дэлгэгджээ. Үнийн хувьд 1000 төгрөгөөс 200 мянган төгрөгийн хооронд худалдаалж байв. Тухайлбал, шинэ хэвлэлтийн номнууд дэлгүүрийн үнээс 5-10 мянган төгрөгөөр хямд байгаа бол хуучин хэвлэлтийн номуудыг дунджаар 1000-аас 20 мянган төгрөгөөр худалдаж байлаа. Өдөрлөг энэ сарын 20-25 гээд таван өдрийн турш 30 хувийн хямдралтай номын худалдаагаар үргэлжилнэ.

Эх сурвалж: БСШУСЯ
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Tuvshin 2018-04-23 02:00:06
    Nomiin san gerel agaarjuulalt muu nomnii toos harshil uusgene zahialga katolog udaan oilgomjgui deer ueiin kommunist nom ihtei zereg olon dutagdal bii.