Эх дэлхийн өдөр

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 22-ны өдөр эх дэлхийн өдөр тохиож байна. Энэ өдөрт зориулж Үндэсний статистикийн хорооноос зарим тоон мэдээллийг инфографикаар гаргажээ.

2016 оны дөрөвдүгээр сарын 22-нд НҮБ-ын 175 гишүүн орон Нью-Йорк хотод чуулж, Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээрт гарын үсэг зурсан. Ингэснээр дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлт, цаг агаарын дулаарлын эсрэг арга хэмжээ авахаа хүлээн зөвшөөрсөн юм. Эдгээр улсын нэг нь Монгол Улс билээ.

Эх дэлхийн өдрөөр олон орны тэргүүн Парисын хэлэлцээрт гарын үсэг зурж, нэгдсэн нь олон улсын дипломат харилцаанд томоохон үйл явдалд тооцогдож байв.

Парисын хэлэлцээрийн зорилго нь Тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг арилгах хүчин чармайлтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс учирч болох аюулын эсрэг авч хэрэгжүүлэх дэлхий нийтийн хариу арга хэмжээг бэхжүүлэхэд чиглэсэн юм.




Г.Зул

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.