Зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгах туршилтын мэс заслыг амжилттай хийжээ

Монгол Улсын эрүүл мэндийн салбарт шинэ технологи нутагшиж эхэлснээр гадаад орнуудад өндөр төлбөртэйгээр хийгддэг байсан эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийдэг болжээ.  Одоогийн байдлаар 210 хүнд эрхтэн шилжүүлэн суулгаж, амьдрал бэлэглэсэн байна. 

Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Бүх нийтийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хамралт” сэдвээр өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганд хийсэн мэдээлэлдээ дурдсан юм.

Тэрбээр "Энэ оны нэгдүгээр сард  Донорын  тухай хууль батлан хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай иргэд эх орондоо тусламж, үйлчилгээ авах хууль эрх зүйн орчин бүрдлээ.

Өнөөдрийн байдлаар манай улсын эмч нар элэгний 48, бөөрний 153, ясны чөмөг шилжүүлэн суулгах 10 удаагийн мэс заслыг амжилттай хийгээд байна. Мөн зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгах баг ажиллаж, анхны туршилтаа амжилттай хийгээд байна" гэлээ.

Мөн тэрбээр "эрүүл мэндийн салбарт  инновацийг нэвтрүүлэх, орчин үеийн дэвшилтэт технологийг нутагшуулах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлж байгаагийн үр дүнд эх орондоо эмчилдэггүй байсан өвчний тоо 39 байсныг бууруулж 32 болголоо.

Мэдрэлийн мэс заслын хоёр, хавдрын хоёр, гэмтлийн нэг, үргүйдлийн хоёр өвчнийг шинээр эх орондоо эмчилж байна. Тухайлбал, зүрхний хэм алдагдлын эмчилгээ, тархины судсан дотуурх мэс заслын эмчилгээг дурдаж болно" хэмээн онцлов.

 


Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCNIN  2018-04-22 18:54:30
    mash sain bna . INGEED MONGOLD BUH ERXTEN SHILJUULEN SUULGAX MES ZASLIIG ONDOR TUWSHIND HIIDEG BOLBOL MONGOLCNUUDDAA UNEGYI HARIN GADNIIHAND GADAADAD BDAG UNII...