Түнжин хагаралдсан бөхчүүд дахин “Их эе”-ээ хуралдуулах саналд нэгдэв
Сүүлийн үед МҮБХ-нд үүсээд байгаа асуудлаас болж бөхчүүд хоорондоо хагаралдаж, бөхөө үздэг дээдэлдэг ард түмэн нь нутаг нуга дов жалгаараа хагаралдаж талцсан асуудал хурцадсан. Бүр сүүлдээ Ерөнхийлөгчийн анхааралд орж, тогоон дотроо учраа олохгүй байгаа бөхчүүдийн цолыг нь хураана гэж хатуу сануулга өгөв. Даруйхан эв зүйгээ олохгүй бол Бөхийн өргөөг төр мэдэлдээ авна гэдгээ ч мэдэгдсэн юм.

Тэгвэл үүсээд байгаа маргаанаа нэг мөр цэгцлэхээр өнгөрсөн амралтын өдрүүдэд бөхчүүд дахин хуралдаж,  “Их Эе” хурлыг зохион байгуулах ажлын комисс байгуулах саналд нэгджээ. “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат тэргүүтэй Дархан аварга Х.Баянмөнх, Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, Улсын заан Б.Сайнбаяр, Ц.Магалжав, Улсын начин Ц.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын комисс байгуулахаар болжээ.

Монголын үндэсний бөхийн холбоо Л.Чинбат, Б.Бат-Эрдэнэ гэсэн хоёр даргатай байсан бол тэд хоёулаа МҮБХ-ны даргаас нэрээ татаж, “Их Эе” хурлаа дахин хийхээр болсон байна.

Тиймээс Дархан аварга Х.Баянмөнхөөр ахлуулсан ажлын хэсэг байгуулж, “Их Эе” хурлаа зохион байгуулах, товлох комиссоор ажиллах юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тавдугаар сард багтаан бөхийн холбоо маргаанаа цэгцэл гэсэн үүрэг чиглэл өгсөн байгаа учраас тэд даруй “Их эе” хуралдуулахаар ярилцсан байна.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бөх 2018-04-24 02:56:59
    баянмөнх дуламсүрэн хоёр зохион байгуулах комисст орж байгаа бол асуудал яаж шийдэгдэх нь ойлгомжтой
  • Mongol er 2018-04-23 11:29:19
    Bohiin holboog taraa. Boh barilduulahgui bolgoj bugdiig ni niigemd ashigtai ajil hiilge!!!!
  • har bayanaa hereggui  2018-04-23 10:02:10
    har bayanaa ajliin hesgiig ahalbal tegeed boon hor bolno. ene huniig buu oruul.
  • Зочин 2018-04-23 10:00:41
    баянмөнхийг ахлуулах шаардлага байхгүй энэ хүн одоо болимоор юмаа.Сайхан залуу боловсон хүчнүүд зөндөө байгаа шүү дээ.Хаа газрын гайнууд их байхым
  • Зочин 2018-04-23 09:12:24
    ХЭДЭН ТЭНЭГ ХАР БӨХЧҮҮД
  • TUR 2018-04-23 08:59:15
    HERUULCH DULAMSUREN BAYNAA 2 BOL ILUU BNAA.
  • Зочин  2018-04-23 07:41:50
    Заавал Баянмөнх ахалж байгаа юм бэ?
  • бөх сонирхогч 2018-04-23 06:33:48
    Чинбат минь энэ хор найруулагчдаас хол яв. Чамгүйгээр эд болно.Харин үнэн л ялах ёстой. Бөхчүүд минь хуулийн дагуу ард түмэнд нээлттэй шудрага л хурал хийгээрэй...
  • Зочин 2018-04-23 06:11:53
    Хошин шог
  • Санал 2018-04-23 05:27:32
    Баянмөнх хорчин даргалхаар бөхийн холбоо сөнөлөө гэсэн үг дээ ум маний бад ми хум
  • Зочин 2018-04-23 03:57:24
    Чинбат гэнэ үү хэн гэнээ их мөнгөтэй хүн бөхийг удирдах гээд байгаа юм уу.Бөхөө мэддэг хүн байвал зүгээр байна даа.
  • ХАР 2018-04-23 03:20:04
    ЭНЭ ХАР ӨВГӨНИЙГ ЭЭ
  • Бат 2018-04-23 02:53:59
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм