Нийтийн номын сангууд уншигчийн карт үнэгүй нээж байна

БСШУС-ын сайдын шийдвэрээр “Дэлхийн номын өдөр”-ийг энэ сарын 20-25-нд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд “Бид номонд дуртай” өдөрлөг өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийснээр Дэлхийн номын өдөрт зориулсан цуврал багц арга хэмжээнүүд эхэлсэн.

Тэгвэл “Дэлхийн номын өдөр”-ийн хүрээнд өнөөдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй нийтийн номын санд уншигчийн картыг үнэгүй нээж байна. Мөн өдөр хүүхдийн төв номын санд “Үндэсний өв соёлоо дээдлэхүй” сэдэвт морин хуурын тоглолт, лекц, хүүхдийн зохиолч П.Наранбаатартай зохиолч, уншигчийн уулзалт, “Эртэч хүүхэд” хэлэлцүүлэг, үдшийн уншлага, номын үзэсгэлэн гаргана.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.