Гаалийн байцаагчдийн хавтаст хэргийг Дээд шүүх хянан хэлэлцэнэ
Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс олны анхаарал татсан хэргүүд хэрхэн шийдэгдсэн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Олны анхаарал татсан хэргүүдээс онцолбол, өнгөрсөн жил Гааль татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн байцаагч нарт холбогдох авилга хээл хахуулийн гэмт хэрэгт холбогдсон 36 иргэнд  холбогдох хэргийг шүүх хянан шийдвэрлэсэн байна.

Шүүхээс гаалийн байцаагч Б.Ө-д холбогдох хэргийг цагаатгасан бол  байцаагч Б.Ц-д  нэмж нэгтгэн 3 сая төгрөгийг эд хөрөнгө хурааж 6 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, байцаагч Т.М-д 3 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 6 жил 6 сарын хорих ял оноосон юм. Мөн Гаалийн байцаагч И.Н-т 3 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 6 жилийн хорих ялаар,  М.Э-д 1 сая төгрөгийг эд хөрөнгө хурааж  5 жил хорих ял, Б.О-т нэмж нэгтгэн 3 сая төгрөгийг эд хөрөнгө хурааж, гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 2 жил хасаж 6 жил 6 сарын  хорих ял оноосон бол Н.Б-д 1 сая төгрөгийн  эд хөрөнгө хурааж 5 жил,  Д.Н-т  гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг нь хасаж 2 жил 6 сарын хорих ял оногдуулж уг ялыг  тэнсэж  1 жилийн хугацаагаар  хянан харгалзсан билээ.

Тэгвэл шүүгдэгч болон өмгөөлөгчид нь давж заалдсан ч оноосон ялыг хэвээр үлдээсэн байгаа юм. Харин хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй шүүгдэгчид Дээд шүүхэд гомдол гаргажээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • дээд шүүх 2018-04-23 10:52:20
    хэрэгжээсэйдээ
  • Зочин  2018-04-23 07:45:27
    О.Сайхаан ? дээрх шуналтангуудын нэрийг гь юу гэж нууцлаад байгаа юм бэ? Шүүх нотолсон одоо баталгаажуулна. О.САЙХАН гаалийг хамгаалж байгаа юм ууудаа