Оддын хөлбөмбөг: Н.Онон дасгалжуулагчтай “Шонхорууд” баг яллаа

Хөлбөмбөгийн ДАШТ-ий цом Монгол улсад анх удаа зочилж буйтай холбогдуулан МХБХ-ноос “Оддын хөлбөмбөг”-ийн тэмцээнийг 2 дахь жилдээ зохион байгууллаа.

Анхдугаар тэмцээнд оролцож байсан урлаг, спортын олон алдартнууд энэ жил дахин өрсөлдсөн юм. Улаан өмсгөлтэй буюу “Шонхорууд” багт Олимпийн аварга, МУГТ Э.Бадар-Ууган,МУ-ын аварга Ч.Санжаадамба, МУГТ Х.Цагаанбаатар, жүжигчин Т.Бархүү, У.Цогтбаяр, М.Баярбат, Манлай, Н.Ялалт, Э.Цогтбаяр, С.Болд-Эрдэнэ, “Ice Top” хамтлагийн дуучин Д.Манлайжаргал, дуучин Т.Батсайхан, “Хурд” хамтлагийн хөгжимчин Д.Отгонбаатар, загвар өмсөгч М.Оргил, сагсан бөмбөгийн шигшээ багийн тоглогч Т.Санчир нар тоглолоо.

Тэдний өрсөлдөгч цэнхэр өмсгөлтэй “Барсууд” багт Олимпийн аварга, МУХБ Н.Түвшинбаяр, МУ-ын аварга С.Мөнхбат, МУ-ын гарьд Н.Ганбаатар, МУГТ Д.Отгондалай, жүжигчин Э.Ууганбаяр, С.Тэмүүжин, Лхагвацэрэн, Д.Энхбаяр, Э.Алдар, “Digital” хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг, дуучин П.Идэржавхлан, “Чоно” хамтлагийн дуучин Д.Дэрмээ, “Хурд” хамтлагийн хөгжимчин Мөнхбат, дуучин П.Баярцэнгэл, “Motive” хамтлагийн дуучин Ц.Эрдэнэбаяр, сагсан бөмбөгийн шигшээ багийн тоглогч Б.Билгүүн нар талбайд гарчээ.

Тоглолтын эхнээс илүүрхэн тоглосон СТА, жүжигчин Н.Онон дасгалжуулагчтай “Шонхорууд” баг өрсөлдөгчөө 3:0-ийн харьцаатай хожсоноор 5 сая төгрөгийн шагналын эзэд болсон байна.

“Барсууд” багийнхан хэдийгээр ялагдсан ч 3 сая төгрөгний урамшууллыг авчээ.

МХБХ энэ жил “Оддын хөлбөмбөг”-ийн тэмцээнийг үзэгчдэд  үнэ төлбөргүй үзүүлсэн бөгөөд тоглолтын дараа ДАШТ-ий цом ногоон талбайд зочилж, Эрчим – Улаанбаатар Сити клубүүд МХБХ-ны супер цомын төлөө тоглосноор өнөөдрийн арга хэмжээ өндөрлөсөн байна.

Г.Зул





















Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.