“Саруул” хорооллын барилгын ажлыг зогсоожээ
Галын болон ослын даллагатай “Саруул” хотхоны барилгын ажлыг мэргэжлийн хяналтаас бүр зогсоосон байна.

Учир нь хоёр долоо хоногийн дотор ноцтой осол гарсан юм. Өнгөрсөн долоо хоногт кран унаж зэргэлдээ орон сууц болон зогсоолд тавьсан байсан машинуудыг сүйтгэсэн бол өнгөрсөн амралтын өдөр барилгын туслах ажилтан 9 давхраас унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Мөн өмнөх шөнө нь гал түймэр гарч гурван айл эд хөрөнгөөрөө хохирч, нэг хүн амиа алдсан. Гэхдээ талийгаач гадны нөлөөтэй нас барсан бөгөөд гэмт этгээдүүд хэргийн ул мөрөө баллахын тулд гэрийг нь галдан шатаагаад хэргийн газраас зугтаасан байсныг хууль хяналтынхан олж тогтоосон юм.

Тэгвэл ийнхүү ойр ойрхон ноцтой осол гаргасан барилгын үйл ажиллагааг зогсоох мэдэгдэл, зөвлөмжийг хүргүүлсний эцэст ажлаа явуулахаа больжээ. Удаа дараа зөвлөмж хүргүүлээд байхад хүлээж аваагүй захиалагч “Алтай констракшн”, гүйцэтгэгч компани “Тольт дэнлүү”-гийнхэн хүний амь, эрүүл мэндээр тоглож байж хаширсан бололтой.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-04-25 07:46:20
    Бага талбайд нэг их олон давхар барилгууд хот орчимд хүчтэй газар хөдлөх мөчлөг болж байгаа үүнд хэр тэсэх вэ