Топ-20 индекс өслөө
Монголын хөрөнгийн биржийн наймдугаар сарын 21-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар 16 хувьцаат компанийн нийт 20,132 ширхэг хувьцаа арилжигдаж, 12,304,388.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ. 
 
Энэ өдөр “А” самбарт 12 компанийн 18,939 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 9,611,012.00 төгрөгийн, “Б” самбарт 4 компанийн нийт 1,193 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 2,693,376.00  төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. 
 
ТОП-20 индекс 15,996.01 нэгж буюу 0.59%-иар өссөн байгаа бол зах зээлийн бодит чиг хандлагыг илэрхийлэх зорилгоор нэвтрүүлж буй “MSE ALL” туршилтын индекс  996,03 нэгж болж 0.01 %-иар өссөн үзүүлэлттэй байна.
 
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.