Ж.Батзандан: Б.Хурцын гомдлын дагуу гэрчийн мэдүүлэг өглөө
УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр АТГ-т очиж тайлбар өглөө. Тэрбээр албаны тайлбар өгсний дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр “Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-ын 40 гаруй гишүүн санааачлага гаргаж тухайн үеийн Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Хурцтай холбоотой ирсэн 10 гаруй өргөдлийн талаар иргэдийг сонсох нээлттэй хэлэлцүүлгийг УИХ-аас зохион байгуулсан. Тэр  өргөдөл С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарын гэр бүлийнхнээс ирсэн өргөдөл байсан. С.Зоригийн хэргийг шалгасан нөхцөл байдал бол хүн хэлмэгдүүлсэн, хүний эрхийг зөрчсөн үйл явдал боллоо гэдгийг тус өргөдөлд бичсэн байсан.

Мөн “Эрдэнэт”-ийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд авч өгөх үйл ажиллагаанд ТЕГ-ын дарга асан Б.Хурц оролцсон гэдгээ телевизээр мэдэгдсэн. Үүнтэй холбоотой өргөдөл гомдол иргэдээс ирсэн. Д.Энхбатыг Тагнуулын гурван ажилтан Герман, Францаар дамжуулж Европын холбооны зөвшөөрөлгүйгээр хулгай хийж авчирсан гомдол гэр бүлээс нь  УИХ-д ирсэн. Түүнчлэн Тагнуулын газрын Сөрөх тагнуулын албан дарга асан Д.Цогтбаатар гэдэг хүний гэр бүлээс Б.Хурцад дарамталуулдаг тухай гомдол ирсэн. Иргэдээс ирсэн 10 гаруй гомдлыг  УИХ-ын таван гишүүн авч хэлэлцэн нээлттэй сонсгол хийсэн.  Гэтэл өнөөдөр АТГ-ын мөрдөн байцаагч н.Дамдинсүрэн Б.Хурцтай холбоотой, Эрдэнэтийн 49 хувь, С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудлыг ярьж байгаа УИХ-ын гишүүдэд Эрүүгийн хэрэг үүсгэх асуудлыг ярьж эхэлж байна. Өнөөдөр надаас Б.Хурцын гомдлын дагуу гэрчийн мэдүүлэг авч, Төрийн ордонд иргэдийг сонсох нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсныг буруутгаж байна. Би тайлбараа хийлээ. УИХ-ын гишүүд ард түмнээ сонсох гэж ард түмнийхээ эрх ашгийг хамгаалах гэж сонгогддог юм. Авлигач түшмэдийн өмнө УИХ-ын гишүүд бөхийж болохгүй. Нээлттэй сонсголыг гишүүд өдөр тутам хийдэг. 

"Нийтийн сонсгол" хийж байгаа гишүүдэд өнөөдрөөс Эрүүгийн хэрэг үүсгэхээр АТГ, прокурор ажиллах юм байна. Цаад шалтгаан нь Б.Хурцтай холбоотой, Эрдэнэтийн 49 хувь, С.Зоригийн хэрэгтэй холбоотой битгий яриач ээ гэдэг асуудлыг ярьж байгаа юм. Дээрх асуудлыг ярих юм бол Эрүүгийн хэрэг үүсгэнэ шүү гэдэг сануулгыг өнөөдөр өгч байна гэж би ойлголоо. Ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүдийг дарамтлах, айлган сүрдүүлэх ажиллагаагаа АТГ эхлүүллээ. Төрд шургалсан мафийн бүлгийн өмнө УИХ-ын гишүүд сөгдөж болохгүй. Эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ мэдэгдэж байна. Би нийтийн сонсголоо хийнэ. Надад айх юм байхгүй, ухрах зам байхгүй. Мафийн бүлэглэлийн эсрэг би тэмцэнэ. АТГ-т Б.Хурцын цэргүүд, гар хөл сууж байна.  Намайг Б.Хурц даргын гомдлын дагуу шалгана гэнэ. Дарга нь захиалга өгөөд шалгуулдаг юм байна. Гэхдээ Монголд хууль гэж юм бий шүү” гэлээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-12-03 08:30:53
    Батзандан шудрага байна ард түмэн дэмжинэ зөв наад мөнгөний төлөө үхэж байгаа малнуудаа сайн илчил
    202.70.38.138
    Мэдэгдсэн Хариулах
  • Дорнод Хэрлэн сум 7 баг 2018-04-26 02:28:28
    БАТЗАНДАН таны ар талд Монголын шударга ард түмэн зогсож байгаа шүү. АТГ Хурц хулгайчийн гарт орсон гэж ойлгож болох уу. Дахиад Хурцын талаар сонсгол хийх ньзөв...
    202.131.250.130
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-04-25 11:40:12
    Хурц дарга л гэх юм. Одоо дарга биү юм биш үү?
    202.179.26.231
    Мэдэгдсэн Хариулах
  • Delhii 2018-04-25 10:44:08
    Chimeegui ochidog n nuun dardag baigaam ter gulugnuud
    202.9.41.143
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-04-25 09:34:12
    батзанданг дэмжиж байна. хүзүүгүй . хурц нарын мафи удахгүй сөнөнө. тэнгэр ниргэж зовж үхнэ.
    202.131.243.186
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-04-25 09:28:46
    Сайн байна дэмжиж байна. Үлдсэн 75-нь том НО той учраас юу хэлж чадахгүй байгаа шдээээээээээээ
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол 2018-04-25 08:53:49
    Ж.Батзандан сайн, дэмжиж байна.
    202.131.227.50
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-04-25 08:24:41
    Алтанхуяг, Батзандан, Женко гурав л АТГ очилоо гээд бөөн хэвлэлийнхнийг дуудах юм аа. Бусад нь зүгээр л яваад очих юм ямар учир байдаг юм бэ.
    122.201.31.229
    Мэдэгдсэн Хариулах
    • heseg nehed 2018-04-26 05:33:15
      bauar hurie.
      27.123.214.104
      Мэдэгдсэн Хариулах