Үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг зохион байгуулна

Ихэнх нутгаар хуурайшилт ихтэй, салхи шуургатай байгаа нь ой хээрийн түймэр гарах эрсдэлийг бүрдүүлж байна. Өнөөдрийн байдлаар Булган, Хэнтий, Хөвсгөл, Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн голомтод орон нутгийн Онцгой байдлын газрын алба хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, түймрийг бүрэн унтраахаар  ажиллаж байгаа юм.

Улсын Онцгой комисс болон ОБЕГ-ын даргын албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд орон нутагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдалтай танилцах, гарсан ой, хээрийн гал түймрийг тухай бүр хүн хүч, техник хэрэгслийг дайчлан унтраах арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр үүрэг даалгавар өгөх зорилгоор ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, тус газрын Мэргэжлийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Дамдинсүрэн, Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн дарга, хошууч Г.Галбадрах нар өнөөдөр дээрх аймгуудын Онцгой байдлын газрын удирдлагуудтай цахим хурал хийлээ.



Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллээр 5, 6 дугаар саруудад хур тунадас багатай, хуурайшилт эрчимтэй явагдах тул ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах шаардлагатай байгааг цахим хурлын үеэр анхаарууллаа.

Дээрхи аймгуудад хуурайшилт ихтэй байгаа тул үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг зохион байгуулах, орон нутгийн байцаагчийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, эргүүлийн хяналт шалгалтыг сайжруулан ажиллахыг үүрэг болгов гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine