Сүхбаатар дүүргийн малтай айл өрхүүд газраа сонгож нүүхэд бэлэн болжээ

Нийслэлийн хэмжээнд хориглосон бүсэд байгаа малтай айл өрхүүдийг тавдугаар сарын 1-ний дотор зөвшөөрөгдсөн бүс рүү нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж буй.

Уг ажлыг зохион байгуулах нийслэл, дүүргийн ажлын хэсэг малтай иргэдтэй удаа дараагийн уулзалт, таниулга хийсний үр дүнд нийслэлээс зөвшөөрсөн Сонгинохайрхан дүүргийн Ногоон толгой хэмээх газрыг сонгосон иргэдэд газрыг нь олгосон. Ингэхдээ нүүх өргөдлөө өгсөн  малтай 50 айл өрхөд олгох газрыг сугалаагаар тодруулан, нийслэлээс олгосон нүүлгэлтийн зардлыг нь хүлээлгэн өгөв.

Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир “... нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгаа энэхүү ажлыг дэмжин хүндэтгэлтэй хандаж, зөвшөөрсөн бүс рүү нүүж байгаа иргэддээ талархаж байна” гээд  мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүсүүдэд худаг ус гаргах, гэрэл, цахилгаан тавих гэх мэт бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгааг онцлон танилцууллаа гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-04-26 10:23:12
    богд уулын тусгай хамгалалтанд орорх дээд даргуудын нэгэн арга. сонгож байна гээд хамсаатангуулд нь аль өнгөтэй газрбг шилээд авчихсан байгаа халхавч хийж хэдэн...