Алдарч уяач П.Сэргэлэн, Тод манлай уяач Д.Дагвадорж хоёрын цолыг хураах зарлиг гаргана
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сүүлийн үед цол хураах зарлигийг эрчимтэй гаргаж байна.

Хамгийн түрүүнд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат, УИХ-ын гишүүн асан Х.Жекейн хилийн цэргийн Бригадын генерал цолыг хураасан билээ.

Мөн хоёрхон хоногийн өмнө гурван генералын цолыг хураах зарлигийг гаргав. Манай улсад генерал цол хурааж байсан тохиолдол түүхэндээ байхгүй аж. Анх удаа генералуудын цолыг хурааж буй нь энэ юм.

Тэгвэл удахгүй Тод манлай, алдарч уяач нарын цолыг хураах зарлигийг гаргахаар болжээ.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Саяхан Дүнжингарав уралдааныг Засгийн газрын тогтоолгүйгээр, хууль зөрчиж харанхуй шөнө зохион байгуулсан уяачдын холбооны удирдлагуудын цолыг хураана. Тухайн Дүнжингарав уралдааныг зохион байгуулахыг зөвшөөрсөн Уяачдын холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Дагвадорж болон нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нарын тод манлай, алдарт уяач цолыг нь хураах зарлиг энэ долоо хоногт гарна. Тэгэхээр дахин ийм зүйл давтагдуулахгүйн тулд сургамж болгож байгаа юм. Х.Баттулга Ерөнхийлөгч гарч ирээд ямар их цол хураадаг юм гэсэн асуулт олон нийтийн дунд яригдаж байна. Ерөнхийлөгч гэмт хэрэг, авлига, хээл хахууль авч байгаа албан тушаалтнуудад хуулийн байгууллага хариуцлага тооцох ёстой. Тиймээс өөрийн хийж чадах хэмжээнд нийгэмд хариуцлагын тогтолцоог хийе гэж хэлсэн. Зөвхөн үүгээр зогсохгүй өөрийн томилдог шүүгч, прокурорыг ажлаа хийж чадахгүй бол явуулаад, чаддаг хүнийг нь томилно” гэж ярьжээ.

Ийнхүү хариуцлагын тогтолцоотой болохын тулд алдаа дутагдал гаргасан, авлига хээл хахууль авсан, хууль хяналтын байгууллагад шалгагдаж, шүүхээр шийтгүүлсэн төрийн өндөр албан тушаалтнууд хариуцлага тооцож, цол хэргэм, алдрыг нь хураадаг болох нь.
 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-04-27 04:50:27
    Монголд БӨХ МОРЬ дэндэж байна.Наадмаан ч олигтой хийж чадахаа болсон.Сүүлдээ үзэхээс дургуй хүрдэг болоод байна шүү дээ.Хайран ёс төртөй баярыг минь бузарлаад,
  • Зочин 2018-04-26 13:51:31
    Үндэсний бөхийг 20 жилийн турш хэрүүлийн алим болгосон хам Хорлоогийн Баянмөнх, Рэгжийбуугийн Нямдорж нарын алдар цолыг хураавал их тустай болно шүү.
  • kkk  2018-04-26 11:24:13
    tegeed l boloo yu yun mongol ylah kkkharin mongoliig ylaad bna uu aan
  • zochin 2018-04-26 10:08:24
    Demjij baina. Bas ene olon gavyatiin tsoliig sevtuulj baigaa nuhduudiin tsoliig huraadag bolmoor. Gavyat geed davarch bolohgui. Olon niited ulgergui baidal gara...
  • Zochin 2018-04-26 09:22:59
    Za sain bodoj baij shiidekh kheregtei dee sanaa bol zob
  • зочин  2018-04-26 09:22:31
    Ямар их цол хураадаг юм бэ? Ганц л цол хураалдаа.
  • ? 2018-04-26 09:09:16
    ХАА-н сайд байсан энэ нөхөр чинь уяач хүн байсан юм уу? Хурдан морины яам байгуулаад сайдаар нь тавих ёстой байж л дээ, Миеэ!!!
  • зочин  2018-04-26 08:33:06
    бага зэрэг хүч авъяас шаардахаас биш монголд морь бөх дуу гураваас өөр зовлон багатай мөнгө өөртөө зөвхөн мөнгө олох хялбар юм алга бид чигь шоучин улс учир тэд...
  • иргэн 2018-04-26 07:57:29
    Зөв Зөв.Би Монголдоо хайртай ч.Энэ нэг морь ,бөх энэ тэр гэсэн юманд нэг их шүтээд явдаггүй.Одоо нэг жаахан үзүүштэй болгомоор байна шүү
  • Баасан гуай  2018-04-26 07:49:48
    Шударга бйхыг чинь харъя аа Еөөгий
  • Зөв 2018-04-26 07:34:54
    Зөв зөв. Монголчуудад даруулга хэрэгтэй. Энэ бөх морь дуучин гурав даварч гүйцлээ
    •  2018-04-26 08:50:12
      103.14.38.2 дугаартай энэ хулгайчийг өөрийг нь дараад өгөөч. "Монголчуудад даруулга" хэрэгтэй гэж солиорсон. Өөрт нь даруулга бүр ч их хэрэгтэй.
  • Zow oshooch olon uls bii shuu! 2018-04-26 07:10:18
    Zow ho sain bna ene mori , box gesen humuus Mongol ulsad ard tumend er ni yamar heregetei ymar gawya baiguulaad b na hoorondoo tom tom boozoo tawisan muriichid ...
  • иргэн 2018-04-26 06:56:26
    шударга л бай энхбаатар баатар гэж хоер генерал хаанаас нь гарсан болоод цолыг хураахгуй байнаа чи еерее самбогийн гавьяатаа хураалга социализмын уед авсан цол ...
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах