Энэтхэгийн Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Сваражийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал  өндөрлөлөө. Өнөөдөр Чингис хаан Олон улсын нисэх буудалд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Сваражийг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд тэргүүтэй албаны төлөөлөгчид үдэж мордуулав.

Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт тус тус бараалсан. Мөн айчлалын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж нар Монгол, Энэтхэгийн Хамтын ажиллагааны хамтарсан хорооны VI хуралдааныг амжилттай зохион байгуулсан юм.

Тус айлчлал нь Монгол, Энэтхэгийн харилцааг бататган гүнзгийрүүлж, хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тодорхойлоход онцгой ач холбогдолтой боллоо.

Эх сурвалж: ГХЯ

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine