LG нь дэлхийн тэргүүлэх технологийн загварын шагнал гардуулах Red Dot Awards 2018 ёслолын ажиллагаанаас хамгийн шилдэг дизайнаар тодорлоо
Шилдэг загвар шагналыг LG Signature Kitchen Suite Pro Range шарах шүүгээ болон LG CineBeam Laser 4K проектор зэрэг бүтээгдэхүүнүүд хүртлээ
 
iF Design Awards болон IDEA (International Design Excellence Awards) хэмээх дэлхийн тэргүүлэх цахилгаан бүтээгдэхүүний загвар шалгаруулах гурван ёслолын ажиллагааны нэг болох Red Dot Awards 2018- аас LG Electronics энэ жил 21 төрлийн тэргүүлэх загварын шагналуудыг хүртлээ. Шагнал хүртсэн бүтээгдэхүүнүүд дотроос арга хэмжээнд оролцогсдын анхаарлыг хамгийн ихээр татаж байсан нь 59 орны 5,300 гаруй загварын шийдлүүд дотроос Шилдэгийн шилдэг шагналыг хүртсэн Signature Kitchen Suite Pro Range шарах шүүгээ болон өндөр чанарын дүрслэлийг үзүүлдэг LG CineBeam Laser 4K проектор байлаа.

The Signature Kitchen Suite Pro Range шарах шүүгээ нь  Red Dot шагнал гардуулах ёслолын ажиллагааны шүүгчдээс удирдахад хялбар, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан загвар хэмээн үнэлэгдлээ. Шарах шүүгээ нь гэр бүлийн өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг юм. Энэхүү шарах шүүгээнд LG-ийн өөрийн ухаалаг SmartThinQ® технологийг суулгасан бөгөөд Wi-Fi сүлжээ болон Android болон iOS үйлдлийн систем дээр суулгах боломжтой тусгай аппликэйшны тусламжтай дэлхийн хамгийн анхны алсын зайнаас удирдах боломжийг олгосон шинэлэг бүтээгдэхүүн юм. Технологи нь үргэлж хэрэглэгчдийн амьдралыг хялбар болгох, эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэхийн төлөө тасралтгүй шинэчлэгдсээр ирсэн.

Шилдгийн шилдэг хэмээх шагнал хүртсэн дараагийн бүтээгдэхүүн бол гэрийн энтертайнмент чиглэлд хэрэглэгчдийн талархлыг хамгийн ихээр хүртээд буй LG CineBeam Laser 4K проектор юм. Тус проектор нь чамин авсаархан загвартай бөгөөд толин тусгалгүй учир хана, тааз, шал гээд таны хүссэн гадаргуу дээр хамгийн өндөр чанарын дүрслэлийг үзүүлж, өгөгдлийг дамжуулах болно. Эвтэйхэн бариултай тул зөөхөд хялбар, мөн Auto Cord горим нь дууны гаралтыг жигд болгож, бусад ижил төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулшгүй тод дүрслэлийг бий болгож, дуу болон дүрсний гаралтыг тэнцвэртэй байлгадаг.

LG-ийн дээрх бүтээгдэхүүнүүдээс гадна гэр ахуйн цахилгаан бүтээгдэхүүн, ялангуяа Signature хөргөгч, Cord Zero R9 робот цэвэрлэгч болон агаар цэвэршүүлэгч, LG-ийн Home Entertainment бүтээгдэхүүнд болох SIGNATURE OLED зурагт, мониторын чиглэлд дэлхийд тэргүүлж буй UltraWide мониторууд, G6 болон V30 гар утас зэрэг бүтээгдэхүүнүүд Red Dot Awards-ийн шилдэг 19 шагналыг хүртлээ.  Мөн саяхан хэрэглэгчдийн гарт хүрээд буй LG Pra.L нүүрний арьс арчилгааны электрон маск, халаасны хэвлэгч төхөөрөмж мөн адил багтлаа.

“LG Electronics-ийн гол онцлогуудын нэг бол бүтээгдэхүүний гадаад загвар, дизайны хөгжүүлэлтэд нэг бүрчлэнд анхаарал хандуулдагт юм. Ингэснээр дэлхийд дахин давтагдашгүй бүтээгдэхүүнийг бүтээж чаддаг” хэмээн Алмата Казахстаны LG Electronics-ийн Маркетингийн албаны захирал Наталья Новикова хэллээ.

“Дэлхийд тэргүүлэх LG-ийн бүтээгдэхүүнүүдийн гаднах хэв загвар, дизайнд хэрэглэгчид туйлын сэтгэл хангалуун байдаг бөгөөд гаднах хэв загварыг технологийн хөгжүүлэлттэй уялдуулснаар хэрэглэгчдийн амьдралыг улам хялбархан, илүү тухтай болгодог юм”
Бусдад түгээх
  • gplus