Си Зиньпиний Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө

БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө. Тэрээр гэргий Пөн Ли-Юань, дагалдан яваа хүмүүсийн хамт Улаанбаатар- Бээжин чиглэлийн тусгай үүргийн нислэгээр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас эх орондоо буцсан юм.

БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хоёр өдөр хийсэн төрийн айлчлал амжилттай болж, хоёр улсын харилцааны хөгжлийг  урагшлуулахад чухал ач холбогдолтой боллоо гэж талууд санал нэгтэй үзсэн байна. Уг айлчлалын үеэр хоёр орны харилцааны түвшинг Иж бүрэн стратегийн харилцааны түвшинд дэвшүүлж, хамтарсан тунхаглал гаргав. Талууд 20 гаруй барит бичигт гарын үсэг зурсан юм.

Ами
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Hatan 2014-08-23 11:10:06
    Манай ерөнхийлөгч Монгол улсын гадаад хамтын ажиллагааг сайжруулах, улс орныхоо тусгаар тогтнолыг бэхжүүлэх , хөгжлийг урагшлуулах үүднээс Азийн ихэнх томоохон гүрнүүдийн тэргүүнүүд Оросын ерөнхийлөгчийн хүртэл анхаарлыг МОНГОЛ руу чиглүүлж чадлаа. Боломж
    103.26.193.21
    Мэдэгдсэн Хариулах