АНУ “Huawei”-гийн эсрэг мөрдлөг шалгалтаа эхлүүлэв

“Huawei” нь Америкийн фирмүүдтэй хамтран ажиллах боломжгүй Хятадын хоёр дахь компани болох эрсдэлд оржээ. “The Wall Street Journal”-ын мэдээлж буйгаар АНУ-ын Хууль зүйн яамнаас “Mate”, “Honor” зэрэг ухаалаг гар утас үйлдвэрлэгч тус компанийг Ираны эсрэг авч хэрэгжүүлж буй хоригийн дэглэмийг зөрчсөн эсэхийг шалгахаар болсон гэнэ.
 
Уг мөрдлөг шалгалт ямар шатандаа яваа, “Huawei” чухам юунд сэжиглэж байгаа зэрэг нь тодорхойгүй байна. Урьдчилсан байдлаар Америкийн хууль хяналтынхан тус компанийг Хятадын Засгийн газартай хэр нягт уялдаа холбоотой ажилладаг хийгээд энэ бүгд нь үндэсний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөх вэ зэргийг мэдэх хүсэлтэй байгаа аж. Үйлдвэрлэгч компанийн зүгээс хууль зөрчсөн ямар нэгэн үйлдлийг үгүйсгэж байна.
 
“Huawei” компани үйл ажиллагаа явуулж буй газар бүртээ экспортын хяналтын тухай хууль, хоригийн дэглэм зэрэг эрх зүйн хэм хэмжээ, хууль дүрмийг нь баримталж ажилладаг. Түүнчлэн НҮБ, АНУ, Европын холбооны тогтоол дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг” хэмээн хэвлэлийн албанаас нь мэдээлжээ.

АНУ-ын Худалдааны яам өнгөрсөн долоо хоногт Америкийн компаниудад ZТЕ-гийн цогц тоног төхөөрөмжийг худалдаалахыг хориглосон байна. Тус компани Иран, БНАСАУ-ын эсрэг явуулж буй хоригийн дэглэмийг зөрчсөн гэдгээ хүлээсэн гэнэ. Qualcomm-ын процессор, Dolby дууны систем зэргийг бөөнөөр худалдан авах эрхгүй болсон тус систем түүнчлэн Android үйлдлийн систем тогтоох лицензээ ч алдах эрсдэлтэй байна.

ZТЕ-гийн хувьд АНУ-ын зах зээл дээрх хувь тийм ч их биш. Гэхдээ тус улсын зах зээлээс бүрмөсөн гарчихвал Samsun Tizen зэрэг бусад талбарыг татах, эсвэл Android-ын баазад хариу өгөх зүйл бүтэхээс өөр аргагүй. Харин “Huawei”-гийн хувьд сонголт их бий. Хэрвээ тус компани буруутай нь тогтоогдвол тус компани Android 8.0 Oreo-д суурилсан EMUI 8.0-аа хөгжүүлээд явах боломжтой.

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.