Морин хуурын чуулга Эрдэнэт хотноо

Монгол улсын Филармонийн Морин хуурын чуулга нь үндэсний хөгжмөөр дамжуулан Монголчуудын түүх соёл хийгээд оюун сэтгэлгээний гайхамшигт өвийг дэлхий дахинд таниулан сурталчлах хүндтэй үүргийг хүлээж ард түмний хайр талархлыг хүртсээр ирсэн билээ.

Морин хуурын урын сан дахь шилмэл бүтээлүүдээсээ дээжлэн Эрдэнэт хотын үзэгчдэдээ зориулан “Шилмэл бүтээлийн дээжис” тоглолтоо хүргэх гэж байна.

Тоглолт 05 дугаар сарын 13-нд 15.00, 18.00 цагуудад “Уурхайчин” соёлын ордонд болох бөгөөд тоглолтонд удирдаач Д.Түвшинсайхан, Н.Жигжиддорж, Улсын Филармонийн гоцлол дуучин С.Эрдэнэцэцэг /МУГЖ/, Б.Мөнхбаатар /МУГЖ/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Б.Монголхүү, Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.

Тасалбарыг Уурхайчин соёлын ордны тасалбарын кассаар худалдаалж байна.       

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.