Х.Баттулга: Генерал хүн цолондоо тэнцэж, үлгэр жишээч байх ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр Монголын генералуудын өдөрт зориулж Төрийн есөн хөлт, цагаан тугт танхимд генералуудыг хүлээн авч уулзаад, нийт генералуудад хандан үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга:


 

“Эрхэм генералуудын амрыг эрье.

Өнөөдөр уламжлал ёсоор Монголын генералуудын өдөр болж байна. Та бүхэнд баярын мэнд хүргэж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Анхны 11 генерал цол олгож байсан 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс хойш 78 жил өнгөрчээ. Монгол Улсад Батлан хамгаалах салбар, Хил хамгаалах, Онцгой байдал, Тагнуул, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдад генерал цол олгодог хуультай. Эдгээр салбарын албан хаагчдын үйл ажиллагааг удирдаж, иргэдийнхээ амгалан тайван аж төрөх нөхцөлийг бүрдүүлэхэд мэдлэг оюун, бие сэтгэлээ зориулсан гавьяа зүтгэлийг нь үнэлж энэ цолыг олгодог юм. Генерал цол бол нэр төр, хүндлэл, эрхэм чанарын илэрхийлэл. Тиймээс цолыг авсан хүн цолондоо тэнцэж, цолоо дааж ажиллаж, амьдрах үлгэр жишээч байх ёстой. Эс бөгөөс төрийн хуулийн дагуу цолыг хураах ч заалттай гэдгийг бас санаж явах учиртай.

Та бүхэнд дахин баярын мэнд дэвшүүлж, урт насалж удаан жаргаарай гэж ерөөе.

Мөнх тэнгэр Монголын генералуудыг ивээг.

Баярлалаа” гэв.










President.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • suugii 2018-04-27 17:48:02
    Амарболд МУ-н 5 иргэнийг буудаж алах тушаал өгсөн гээд ял авсан санагдана. Энд Амарболдыг өмөөрөөд байгаа нөхдийн ах дүүгийн аль нэг буудуулсан бол цааз ярих бх...
  • Brl 2018-04-27 15:28:31
    Hulgaichid selem garduulaad Buda eeee naadah olon generaluudyn dund ganc ch erelheg deed oficer alga daa bugd bugs doloogchid aimhai maluud bn daa chaavas daa
  • иргэн 2018-04-27 09:39:32
    энхбаатар баатар нар адилхан л ял авсан аавын хууг алагчлах нь муухай харагдаж бна ан ынхан ч зоригийг алчихаад ял авахгуй байгаа юм чинь уунд гайхаад байх ч юм...
  • зочин  2018-04-27 09:05:37
    Амарболд генерал өөрөөсөө болсон юм бишээ хэлмэгдүүлэрт улс төрчид гай болсон гэдгийг монгол түмэн мэднэ Ерөнхийлөгч улстөржиж л байна АН-ын генерал бас ял эдэ