ФОТО: Алтан мөрдэст генералуудад хүндэтгэл үзүүлэв
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж, алтан мөрдэстэй генералууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Тус уламжлалын дагуу Монгол Улсад генерал цол олгогдож эхэлсний түүхт 74 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд болж, тусгай чиг үүрэгтэй байгууллагуудаас төрсөн генералууд оролцсон юм.

Генералууд эхлээд Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Үүний дараагаар Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ, “Монгол Улсад Батлан хамгаалах салбар, Хил хамгаалах, Онцгой байдал, Тагнуул, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад генерал цол олгодог хуультай. Эдгээр салбарын алба хаагчдын үйл ажиллагааг удирдаж, иргэдийнхээ амгалан тайван аж төрөх нөхцлийг бүрдүүлэхэд мэдлэг оюун, бие сэтгэлээ зориулсан гавьяа зүтгэлийг нь үнэлж энэ цолыг олгодог юм. Генерал цол бол нэр төр, хүндлэл, эрхэм чанарын илэрхийлэл юм“ хэмээн онцолсон юм. 
 


Монгол улсын хэмжээнд 170 гаруй генерал цолтон байдаг бөгөөд өдгөө алтан мөрдөстнүүдийн 90 гаруй нь ахмад үеийнхээ уламжлалыг хадгалж, Монгол Улсын төр, батлан хамгаалах бодлогын шинэчлэл, хууль сахиулах салбарт өөрсдийн арвин туршлага, мэдлэг оюунаа харамгүй зориулан улс, эх орныхоо хөгжил, дэвшил, тусгаар тогтнолын төлөө зүтгэж байна.

 
Одоогоос 74 жилийн өмнө буюу 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй.  Энэ өдрийг  Зэвсэгт хүчин, цагдаа, онцгой байдал, тагнуул, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг хүчний байгууллагууд ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд өнөөдрийн ёслолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас зохион байгууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-04-27 08:23:36
    Хийсэн бүтээсэн хийх зүйлүүдийг нь үнэлж л өгдөг байлгүй та бүхэндээ эрүүл энхийг хүсэн ёрөөе БҮХНИЙГ БҮҮ ҮГҮЙСЭГ ЧИ ӨӨРӨӨ ЮУВ
  • ... 2018-04-27 08:07:25
    Одоогийн генералууд 1990 оноос өмнөх үеийн генералуудтай харьцуулахад тэр үеийн дэд хурандааны л зиндааны улс юм даа!!!
  • АЦ 2018-04-27 08:03:20
    ЦЭЦЭГ ӨРГӨХӨД МИЕЭ ИЛҮҮДЖЭЭ
  • zochin 2018-04-27 07:40:49
    Дайнгүй үeийн гeнeрал дайлангүй хөөрөгтэй адил бараг хэрэггүй дээ гэж Данзан 1920 онд хэлсэн байдаг энх цагийн худлаа шоу юм биш үү дээ