“ТОСК”-ийн захирал асан А.Гантулга нарыг шүүх хурал үргэлжилж байна
Төрийн орон сууц корпорацийн ерөнхий захирлаар ажиллаж байсан А.Гантулгыг АТГ-аас шалгаж дуусаад хэргийг прокурорт шилжүүлсэн байсан. Харин прокуороос хянаж дуусаад, харьяа дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар эх сурвалж хэлсэн юм. Тэгвэл өнөөдөр А.Гантулга нарын таван хүнд холбогдох шүүх хурал 11.00 цагаас Сүхбаатар дүүргийн шүүхэд эхэлсэн бөгөөд хурал одоо ч үргэлжилсэн хэвээрээ байгаа аж.
 
А.Гантулгыг "Хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрэм, журмаар олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, аж ахуйн нэгжийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшиж үрэгдүүлсний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан” үндэслэлээр яллагдагчаар татсан юм. “Үндсэний барилга консорциум” ХХК-тай 2013 онд хөрөнгө орлуулалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулж, нэг тэрбум төгрөгийн зээлийг олгосон гэдэг. Харин нөгөө консорциум нь гэрээ байгуулсан хэдий ч ажил гүйцэтгээгүй гэх мэдээлэл байгаа юм.
Түүнчлэн тус консорциум 2013 оны есдүгээр сард Худалдан авах ажиллагааны газраас зарласан “Гэр хороололд бохир усны шугам, бага хүчин чадлын цэвэрлэх байгууламж шинээр барих тендерт шалгарч байсан гэдэг.  Уг ажлыг гүйцэтгэхийн тулд “Эрэлт импекс” компаниас 27 сая гаруй төгрөгөөр бараа материал авсан ч үнээ төлөөгүйн улмаас шүүх дээр маргаан үүссэн гэдэг.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-04-27 12:28:29
    хуний итгэл даахгуй хулхи компаниудын удирдлагууд дандаа мереерее ажлаа хийж байсан хунд гай лай болж байдаг юм тэрний л нэг биз