МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийг яаралтай хуралдуулахаар болов
Монголын үндэсний бөхийн холбоонд үүсээд буй нөхцөл байдлыг хэлэлцэхээр дархан аварга Х.Баянмөнх, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Б.Сайнбаяр, Ц.Магалжав болон дараах аймгуудын төлөөлөл болох бөхчүүд өчигдөр хуралджээ.

Тус хуралд: 

1. Архангай аймгаас улсын гарьд Д.Рагчаа,
2. Баян-Өлгий аймгаас у.х О.Бахытыг төлөөлж, аймгийн арсланХ.Айдос, 
3. Баянхонгор аймгаас у.х Д.Батболдыг төлөөлж аймгийн арслан Д.Энхбат, 
4. Булган аймгаас улсын заан Д.Баасандорж, 
5. Говь-Алтай аймгаас улсын гарьд Н.Ганбаатар,
6. Говьсүмбэр аймгаас у.а Д.Азжаргалыг төлөөлж, аймгийн арслан Т.Пүрэвсүрэн,
7. Дорнод аймгаас улсын начин Д.Цогзолдорж, 
8. Дундговь аймгаас улсын харцага Л.Пүрэвжав,
9. Завхан аймгаас улсын гарьд Б.Гончигдамбыг төлөөлж, у.х Ш. Уламбаяр,
10. Өвөрхангай аймгаас улсын арслан Д.Ганхуяг,
11. Сүхбаатар аймгаас улсын харцага Ч.Өвгөнхүү, 
12. Сэлэнгэ аймгаас улсын харцага Т. Өсөх-Ирээдүй, 
13. Төв аймгаас улсын заан Д.Амгаланбаатар, 
14. Увс аймгаас улсын гарьд Б.Гантогтох, 
15.Ховд аймгаас улсын заан Ц.Мягмарсүрэнг төлөөлж, Ховд дэвжээний захирал Ш.Батхишиг,
16. Хөвсгөл аймгаас улсын харцага Г.Элбэг, 
17. Хэнтий аймгаас улсын начин Б. Одхүү нар хүрэлцэн ирж оролцов. Харин Дорноговь, Өмнөговь аймгаас төлөөлөл ирж амжаагүй байна.



 Тус хурлаар дараах асуудлыг шийдвэрлэжээ.

Үүнд: 

1. МҮБХ-ны дүрмийн дагуу 2002 оны IV Их Эеэс сонгогдсон Цэцдийн зөвлөлийг нэн яаралтай хуралдуулж, Ээлжит бус Их Эеийн товыг зарлах асуудлаар санал хурааж, хуралд оролцогсдын 95.2 хувийн саналаар тус цэцдийн зөвлөлийг хуралдуулахыг дэмжлээ.
2. 2002 оны IV Их Эеэс сонгогдсон Цэцдийн зөвлөлийн гишүүдийн дийлэнхийг буюу 2/3-ыг бүрдүүлэх үүрэг өгч, 2018 оны тавдугаар сарын 03-ны өдөр тус Цэцдийн зөвлөлийн хурлыг хуралдуулах асуудлаар санал хурааж, хуралд оролцогсдын 95.2 хувийн саналаар дэмжлээ. 
3. Х.Баянмөнх аваргын саналаар 2002 оны Цэцдийн зөвлөлийг хүчин төгөлдөр эсэх талаар Улсын дээд шүүхээс тайлбар хүсэх тухай ажлын хэсэг (ажлын хэсэгт Х.Баянмөнх, Д.Манх-Эрдэнэ, Ц.Магалжав, Б.Сайнбаяр нар багтав) гаргаж ажиллах талаар санал хурааж, 100 хувийн саналаар дэмжигдэв.



Эх сурвалж: МҮБХ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Hhh 2018-04-29 05:55:09
    Uyn 2002 onii shiidver ingevel 16 jiliin uil ajillagaag ygyisgeh bolno Bayanaagiin ygeer yavbal Mongol buhiin urguu Uvsiinhnii hoolnii ger bolno
  • Мөнхжаргал 2018-04-29 03:19:43
    Б.Одхүү илүүдэж.
  • зочин 2018-04-29 00:49:17
    Аль 2002 оны юм ярьж тэнэгтэхээр яадаг байна. Тэгэхээр 2002 оноос хойших МҮБХ-ны бүх шийдвэр, арга хэмжээнүүүд хүчингүй худлаа шоу болж таарах шив. Баянаа авар....
  • зочин 2018-04-28 16:39:33
    Магалаа Сайнбаяраа юу гэж баянменхийн угээр яваад байгаа юм бэ? Магалаа чи еерее тэрг..нд ерселд.
  • demii zuil  2018-04-28 13:28:57
    Bayanmonhin amaar 2002 onii zovloloor yavna gevel tegeed sonoj baigaa n ter dee, dan Uvsuud shuu dee.
  • Залилуулав 2018-04-28 08:55:21
    Улиг болсон 2002 оны юм ярьж арганд ороод хэрэггуй. Цоо шинээр хуралаа хийгээд сонго. Увсын шуналтай новшнуудад бохийн холбоог Нямдорж Дорлигжав гээд бугд нэг ш...
  • иргэн 2018-04-28 08:09:10
    2002 оноос хойш юугаа хийж байсан малууд вэ баянменхын шунал ч арай жл юмаа бехийн холбоогоо хятадад чинбатад егех гээд байнаадаа морины холбоо хятадынх
  • Иргэн 2018-04-28 08:08:44
    Дээд шүүх ТББ-ын дотоод асуудалд тайлбар гаргаад сууж байх уу? Зөвхөн хуульд л хийдэг биз дээ олон эрдэмтэн бөхчүүд ээ? Өөрсдийгөө жирийн л ТББ гэдгийг хэзээ ой...
  • иргэн 2018-04-28 07:36:08
    юун енгерсен баларсан 2002 он бэ баянменх одхууд зодуулаагуй дээрээ дэжинбээ дээрээ оч улсад 12 туруулсэн хун удирдаж болдоггуй бехийн холбоог татан буулга
  • Тэнэг гахайнууд 2018-04-28 06:20:44
    Цэцдийн зөвлөлөө хүчинтэй үгүй гээд үзэх юм байна. Сайхан тэнэг хүүрүүд шүү!!!
  • Зочин 2018-04-28 05:49:37
    Монгол бөхийг хөлс арчих алчууртай болгочихвол бөхчүүд барилдахаасаа таахалзах нь гэгчээр барилдахаасаа хөлсөө арчих нь ихсэх байх даа.
  • Бат 2018-04-28 05:07:18
    Монгол бөх 21-р зуунд хөлсөө арчих алчуургүй спорт гээд бодхоор өмнөөс нь ичдэг