Азийн Хүүхдийн эрхийн гуравдугаар Чуулга уулзалт эхэллээ

Азийн Хүүхдийн эрхийн гуравдугаар Чуулга уулзалтыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө Үндэсний газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Япон Улсын Хүүхдийн эрхийн Конвенцийн Институц хамтран Улаанбаатар хотноо 2014 оны 8 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Хүүхдийн Эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийг хангах, Азийн улс орнууд үндэсний болон орон нутгийн түвшинд хүүхдийн эрхийгхангах, хамгаалах талаар гаргаж буй хүчин чармайлт, ололт амжилт, туршлагаа харилцан солилцох, тулгамдаж буй бэрхшээл, цаашдын чиг хандлага, хамтын ажиллагаа эрэлхийлэх зорилготой тус чуулга уулзалтад Зүүн Азийн орнуудын 40 гаруй зочид төлөөлөгч оролцоно.

НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенци батлагдсаны 25 жилийн ой тохиож байгаагаараа энэхүү чуулга уулзалт онцлог бөгөөд “Хүүхдийн хөдөлмөр, боловсрол”, “Хүүхдэд үзүүлж буй дэмжлэг, хүүхдэд ээлтэй хот”, “Хүүхдийн эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих механизм байгуулах” гэсэн гурван үндсэн сэдэвт хуралдаан явуулах юм.

Азийн Хүүхдийн эрхийн Форумаас зохион байгуулсан 2009 оны Сөүлийн хурал, 2011 оны Токиогийн хурлаас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ энэ удаагийн чуулга уулзалтаар оролцогч улс орнуудын хүүхдийн эрхийн хамгааллыг сайжруулахад Олон Улсын байгууллага, Засгийн газрын холбогдох байгууллага, иргэний нийгмийн байгууллага, судлаач, мэргэжилтэн  хоорондын харилцаа холбоо, сүлжээг бий болгох, Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн хэрэгжилтийг улс орнууд сайжруулах зэрэг асуудлаар бодлогын баримт бичиг гаргахаар төлөвлөж байна.

Ами
Оллоо.мн

2014 оны 8 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Азийн Хүүхдийн эрхийн гуравдугаар Чуулга уулзалтыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө Үндэсний газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Япон Улсын Хүүхдийн эрхийн Конвенцийн Институц хамтран зохион байгуулна.

Хүүхдийн Эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийг хангах, Азийн улс орнууд үндэсний болон орон нутгийн түвшинд хүүхдийн эрхийгхангах, хамгаалах талаар гаргаж буй хүчин чармайлт, ололт амжилт, туршлагаа харилцан солилцох, тулгамдаж буй бэрхшээл, цаашдын чиг хандлага, хамтын ажиллагаа эрэлхийлэх зорилготой тус чуулга уулзалтад Зүүн Азийн орнуудын 40 гаруй зочид төлөөлөгч оролцоно.

НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенци батлагдсаны 25 жилийн ой тохиож байгаагаараа энэхүү чуулга уулзалт онцлог бөгөөд “Хүүхдийн хөдөлмөр, боловсрол”, “Хүүхдэд үзүүлж буй дэмжлэг, хүүхдэд ээлтэй хот”, “Хүүхдийн эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих механизм байгуулах” гэсэн гурван үндсэн сэдэвт хуралдаан явуулах юм.

 

Азийн Хүүхдийн эрхийн Форумаас зохион байгуулсан 2009 оны Сөүлийн хурал, 2011 оны Токиогийн хурлаас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ энэ удаагийн чуулга уулзалтаар оролцогч улс орнуудын хүүхдийн эрхийн хамгааллыг сайжруулахад Олон Улсын байгууллага, Засгийн газрын холбогдох байгууллага, иргэний нийгмийн байгууллага, судлаач, мэргэжилтэн  хоорондын харилцаа холбоо, сүлжээг бий болгох, Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн хэрэгжилтийг улс орнууд сайжруулах зэрэг асуудлаар бодлогын баримт бичиг гаргахаар төлөвлөж байна.

- See more at: http://zasag.mn/m/nac/view/6404#sthash.NDL6f9Wu.dpuf
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.