Ерөнхийлөгч Х.Баттулга, Ким Жон Унд захидал илгээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Өмнөд, Умард Солонгосын тэргүүн нарын дээд түвшний уулзалт амжилттай болж өнгөрсөнд баяр хүргэхээр БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын дарга, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга эрхэмсэг ноён Ким Жон Унд захидал илгээлээ.


Захидалд:

Умард, Өмнөд Солонгосын тэргүүн нарын дээд түвшний уулзалт 2018 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Панмүнжөмд амжилттай болсонд Эрхэмсэг ноён дарга Танд чин сэтгэлийн баяр хүргэе. Энэ уулзалт нь Умард, Өмнөд Солонгос, түүний дотор БНАСАУ-ын зоримог, шийдэмгий алхмын үр дүн юм.

Энэхүү түүхэн уулзалтаар Солонгос хоорондын харилцааг сайжруулан хөгжүүлэх, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах, тус хойгт энхийг тогтоох чиглэлд хоёр тал эрчимтэй хамтран ажиллахаар тохиролцсон нь Солонгосын хойг төдийгүй, Зүүн хойд Азийн бүс нутаг, цаашлаад дэлхийн энх тайван, аюулгүй байдалд чухал ач холбогдолтой алхам боллоо.

Монгол Улс, БНАСАУ-ын үе үеийн удирдагчдын бат бэх үндэс суурийг нь тавьсан 70 жилийн түүхтэй манай хоёр орны найрсаг харилцаа цаашид улам бэхжинэ гэдэгт итгэж байна. Монгол Улс Зүүн хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг хангах, хамтын ажиллагааг хөгжүүлэх, мөн Солонгосын хойгийн асуудлыг эв зүйгээр, яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэхийн төлөө Умард, Өмнөд Солонгостой цаашид ч үргэлжлүүлэн хамтран ажиллах болно.

Эрхэмсэг ноён дарга Танд ард түмнийхээ сайн сайхан амьдралыг цогцлоох, улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэх, мөн Солонгосын хойгт түүхэн шинэ хуудсыг нээх эрхэм бөгөөд хариуцлагатай үйлсэд тань амжилт ерөөе.

Эрхэмсэг ноён дарга Танд эрүүл энх, сайн сайхныг хүсье.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга” гэжээ.

President.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • халх 2018-09-25 01:58:38
    Монголынхоо эдийн засаг хүн амын талаар ахнаарч ядуурлаас гарга Наад Ким Жон Ун чинь өөрөөс чинь илүү толгой нь ажилладаг байх шүү ерөнхийлөгчөө
    103.14.36.6
    Мэдэгдсэн Хариулах
  • болдбаяр 2018-05-01 08:11:38
    Ерөнхийлөгчийнхөө үйлдэл бүрийг шүүмжилж байх хэрэг банй уу
    202.131.231.26
    Мэдэгдсэн Хариулах
  • Зика 2018-04-29 17:02:50
    Одоогийн албан ёсны авгай нь болох Зи.Энхболдын найруулга хэллэг яг мөн байна!!!
    37.120.35.118
    Мэдэгдсэн Хариулах
  • Жаки 2018-04-29 10:11:54
    Оортоо итгэх итгэлийг чинь унэлж байгаа ч тэнэг дагз гэдгээ санаж ийм чухал уйл явцад болгоомжтой оролцох хэрэгтэй.
    66.181.191.236
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-04-29 04:52:40
    тэргуун хатагтай баасан давхар гарын усгээ зурж бай
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах