“Автомат робот-2018” тэмцээний ялагчид тодров

ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн сургуулийн захиргаа болон High Tech оюутны клубээс зохион байгуулж буй “Автомат робот-2018” эхний өдрийн тэмцээнүүд/04.28/ өчигдөр болж өндөрлөлөө.

Робот сонирхогчдын "Робокон" нийгэмлэг,  ШУТИС-ийн МХТС-ийн захиргаа, МХТС-ийн “High Tech” клуб хамтран  нийслэл болон хөдөө орон нутгийн робот сонирхогчдыг хамарсан дөрвөн төрөлт тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Тэмцээний цар хүрээ жил бүр өргөжиж, 50 гаруй ерөнхий боловсролын сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд болон их,  дээд сургуулийн 400 гаруй оюутан сурагчид оролцож,
 

•    Тойрог замын уралдаан 
•    Шулуун замын уралдаан 
•    Робот хөл бөмбөг
•    Шоо цуглуулагч робот гэсэн төрлүүдээр мэдлэг чадвараа сорин уралддаг болсон.

Энэ жилээс эхлэн олон улсын уралдаан тэмцээнд хүүхэд, залуусаа оролцуулах зорилготойгоор "Автомат робот" тэмцээний хүрээнд "Robot Race" хэмээх төрлийг шинээр оруулжээ. “Robot Race" төрлийн онцлог нь муруй хэлбэрийн битүү замаар уралддаг бөгөөд уралдааны замын хэлбэр, саадыг тэмцээний өдөр хүртэл нууцалдаг байна.

Энэ удаагийн тэмцээний ЕБС-ийн ангилалд 29 сургуулийн 79 багийн 152 сурагч өрсөлдөж буй юм. Харин их, дээд сургуулийн ангилалд МУИС ХШУИС, МУБИС зэрэг 14 сургуулийн 152 багийн 281 оюутан   оролцож байна.

Ерөнхий боловсролын сурагчдын ангилалд:
 

  • Тэргүүн байрыг Braintimeробот, электроникийн сургалтын төвийн Б.Батхишигахлагчтай BRAINTIME-2 баг,
  • Дэд байрыг "Braintimeробот" электроникийн сургалтын төвийн Б.Жадамбааахлагчтай BRAINTIME-4 баг тус тус эзэллээ.

Их,  дээд сургуулийн ангилалд,
 

  • Тэргүүн байрыг Тээврийн дээд сургуулийн А.Бат-Өлзий ахлагчтай ХОЛБОО-2 баг,
  • Дэд байрыг ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн сургуулийн С.Тэмүүлэн ахлагчтай CANNIBAL ROBOTIC баг тус тус эзэллээ.
 

Мөн Увс аймгийн 1-р сургуулийн Ц.Одонхүү ахлагчтай SPEED багийн роботыг “Шилдэг дизайн”, Тээврийн дээд сургуулийн Б.Энхжин ахлагчтай "Обгон" багийн роботыг “Найдвартай ажиллагаа”-тай роботоор шалгарууллаа.

Робот хөлбөмбөгийн тэмцээнд 6 сургуулийн 12 баг өрсөлдсөнөөс,

  • Тэргүүн байранд Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн Г.Энхболд ахлагчтай "TTF" баг
  • Дэд байранд ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн сургуулийн Г.Эрдэнэбат ахлагчтай "TELECOM" баг
  • Гуравдугаар байранд 23-р сургуулийн С.Мөнхболд ахлагчтай 1-р баг тус тус шалгарлаа.
 

"Автомат робот-2018" тэмцээн өнөөллөр буюу дөрөвдүгээр сарын 29-нд ШУТИС, МХТС-ийн байранд үргэлжилнэ.п

Г.Зул

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.