Ким, Трамп хоёрын зам Монголд нийлнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нарын тавдугаар сарын сүүлч, зургаадугаар сарын эхээр товлогдсон дээд хэмжээний уулзалт Монгол Улсад зохион байгуулагдах төлөвтэй байна. Энэ бол хоёр орны удирдагчдын уулзах хамгийн өндөр магадлалтай газар гэж Сөүл, Москва дахь дипломат эх сурвалж Оросын “Известия'' сонинд мэдээжээ.

Ийнхүү Улаанбаатар хот түүхэн уулзалт зохион байгуулах магадлалтай болсон нь Монгол Улс АНУ-тай ч, мөн Хойд Солонгостой ч нөхөрсөг харилцаатай, түүнчлэн техникийн байдалтай холбоотой гэнэ. Шинжээчдийн тэмдэглэж буйгаар Пхеньяны агаарын парк хуучирсан болохоор тус улсын төрийн тэргүүн Швед, эсвэл Швейцарьт шууд нисч очиж чадахгүй. Эдгээр хоёр улсыг БНАСАУ, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзах өндөр магадлалтай газар гэж харж байсан юм.

Ер нь Дональд Трамп БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Унтай биечлэн уулзахад бэлэн гэж гэнэт мэдэгдсэн цагаас л дэлхий дахины сэтгүүлчид уулзах боломжтой газруудыг нь жагсаасан гэхэд болно. Харин өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот хамгийн өндөр магадлалтай хувилбар болоод байгаа талаар Орос, Өмнөд Солонгосын дипломат хүрээллийн хэд хэдэн эх сурвалж “Известия"-д мэдээлжээ. .

“Өнөөдрийн байдлаар энэ уулзалт Монгол Улсад болох маш өндөр магадлалтай байна. Ким Трампыг Пхеньянд урьсан ч Трамп улс төрийн дотоод байдлаас болж тийшээ очих хүсэлгүй байгаа. Харин Ким Сөүл рүү явахгүй” хэмээн Сөүлийн өндөр албан тушаалын дипломатч мэдэгджээ.

Дөрөвдүгээр сарын 27-нд Ким Чен Ун сүүлчийн мэдэгдэлдээ цөмийн зэвсэггүй болох тухай асуудлыг хөндсөн. Тиймээс ч Дональд Трамп хэлэлцээрээр томоохон амжилт олно гэдэгтээ найдаж байгаа юм. Цагаан ордны тэргүүн өмнө нь Хойд Солонгосын тэргүүнтэй дээд хэмжээний уулзалт, явуулах газраар Швед, Швейцарь, мөн Азийн хэд хэдэн улсын нэрийг дурдсан тухай Америкийн хэвлэлүүдэд бичиж байв. Гэхдээ тэрбээр жагсаалтаас Бээжин, Сөүл, Пхеньян болон хоёр Солонгосын хил дээр орших, өнгөрсөн баасан гарагт хоёр Солонгосын удирдагчдын уулзсан Панмунжом гэдэг газрыг хасчээ. Харин одоо Дональд Трамп Монгол Улсыг уулзалт явуулах №1 газар гэж харж гэнэ.

Шалтгаан нь тун энгийн. Асуудлыг хасах аргар шийдвэрлэнэ. Америкчуудын хувьд Хятад, Орост уулзалт хийхийг хүлээн зөвшөөрөхгүй. Хойд Европ цэвэр техникийн шалтгаанаар энд тэнцэхгүй гэж шинжээчид үзэж байна. Европын аль нэг улсын нийслэлд Пхеньянаас Зөвлөлтийн үеийн онгоцоор, дээр нь түр зогсолт хийж цэнэглэхгүйгээр хүрнэ гэдэг асуудалтай. Жишээ нь АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалт болох магадлалтай газруудын тоонд өмнө нь нэрлэгдэж байсан Стокгольм хүртэл 7.2 мянган километрийн зайтай бол Цюрих хүртэл 8.5 мянган километр болно.

“Хойд Солонгосын төрийн Ил-62 онгоц барагцаалбал 10 мянган километр хүртэл нисэх чадвартай. Онолын хувьд энэ онгоц Европ руу хүрч чадах ч эрсдэл хийгээгүй нь дээр. Агаарын нөөц элэгдэж хуучирсан, ийм онгоцоор төрийн тэргүүнтэй нисэхэд нэг ч баг тохирохгүй. Тэгэхээр тайван, ямар нэгэн зогсолт хийхгүйгээр тийшээ нисэх хэрэгтэй гэсэн үг” хэмээн Сөүлийн их сургуулийн шинжээч, Солонгос судлаач орос Андрей Ланьков мэдэгджээ.

Онгоцоор нисэхээс айдаг аав, өвөөгөөсөө ялгаатай нь Ким Чен Ун нисэхээс огт айдаггүй төдийгүй өөрөө нэг бус удаа онгоцны хүрдний ард сууж үзсэн нэгэн. Гэхдээ тэрбээр БНАСАУ-ын удирдагчийн хувиар хилийн чанад дахь анхны айлчлалаа БНХАУ-д хийхдээ гэр бүлийн уламжлалын дагуу хуягт галт тэргээр явсан. Яг энэ аргаараа буюу төмөр замаар Улаанбаатарт хүрч болно.

Монгол Улсын хувьд зөвхөн ложистик төдийгүй улс төрийн хувьд ашигтай байрлал гэж Оросын ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн Солонгос, Монголын хэлтсийн удирдагч Александр Воронцов үзэж байна. “Монгол Улс Хойд Солонгостой ч, мөн Өмнөд Солонгос, АНУ-тай ч хэвийн харилцаатай цөөхөн орнуудын нэг хэмээж, Хойд Солонгосын тухай асуудалд зуучлагчийн үүргээр оролцох саналыг үргэлж идэвхтэй тавьсаар ирсэн улс. Энэ чадамж нь ч шаардлагатай" хэмээн шинжээч мэдэгджээ.

Монгол Улсын ГХЯ-ны хэвлэлийн алба энэ асуудлаар "Известия”-д тодорхой тайлбар өгөөгүй байна. Түүнчлэн хоёр талтай эн тэнцүү харилцааг дэмждэг бас нэг улс нь Сингапур. Тус улс өнгөрсөн долоо хоногт Дональд Трамп, Ким Чен Ун нарын уулзалт магадлалтай газрын товч жагсаалтад орсон юм. Ложистикийн хувьд (Пхеньянаас тус хот улс руу нисэх боломжтой) төдийгүй улс төрийн агуулгаараа ч, томоохон, олон тооны уулзалт хүлээн авдаг туршлагаараа ч, тохиромжтой дэд бүтцээрээ ч Сингапур улс тооцоонд багтаж байна. Тухайлбал, Сингапур улс 2015 онд БНХАУ, Тайванийн удирдагчийн түүхэн дэх анхны уулзалтын талбар болж байсан юм.

Гэвч Сингапурын ГХЯ сайд Вивиан Балакришнаны саяхан Британийн ВВС агентлагт өгсөн мэдэгдлээр “Известия''  тайлбар авчээ. Сингапурын гадаад хэргийн сайд мэдэгдэхдээ аль ч тал дээд хэмжээний уулзалт зохион байгуулах тухай санал тавьж хандаагүй гэнэ. Харин тус улс өөрсдөө талбар болгох санал тавьж, "уурын тэрэгний урдуур гүйхийг хүсээгүй” гэжээ.

Өглөөний сонин
Э.Заяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-05-02 16:50:02
    Утааны үнэр бидний хувцас хунар, эд хогшил, гэр оронд нэвт шингэсэн байдаг. Улсаа хөгжүүл. утаагаа арилга, үнэрээ дар. Дараа нь өндөр хэмжээний уулзалт зохио.
  • zochin 2018-04-30 11:56:00
    manay mongol / ukhernuud / yasan chi muu energitey , khogiin bodoltoy yum be dee , argaguy biz dee ikhenkh ni orkuud bolchikhson yum
  • teneg maluud 21 zyynii hosyychlagchid ar 2018-04-30 10:55:17
    ylas tor geh ene ylairsan tenegyyd yugaan hiih ni hend hamaatai be?....
  • Zelem 2018-04-30 08:38:15
    Teneg maluud oros oros l gex yum oros n yag unendee salaavch l yzyylj bgaa shdee, ter 2 teneg xaana uulzax n xend xamaatsi yum
  • zochin 2018-04-30 07:09:16
    Uls tur, geopoliticiin iim tom delhiin asuudal yarigdaj baihad teneg teneg commentuud bicheed. Olloo admin commentuudiig haasan deer bish uu?
  • yuuuuu 2018-04-30 07:04:06
    yuugej iishee ireeel heden saya dollar urjaidag tiim teneguud baihuu
  • Mongol zaluu 2018-04-30 06:25:16
    muusain amerik nohoinuud kimiig mongold orj iruulj mongoliin muu hamgaalaltiig dalimduulan buudaj horoogood mongolchuudig gutgehviidee?
  • хуульч 2018-04-30 06:24:58
    ТЭНГЭРИЙН САНАА МЭДНЭ ДЭЭ ??? БИД ЭНЭ УЛСЫН АРД ТҮМЭНҮҮДЭД МОНГОЛ ХҮНИЙ МӨС ЧАНАР, СЭТГЭЛЭЭ ХЭРЭХЭН ГАРГАСНААС ХАМААРАХ ХЭРЭГ ???
  •  2018-04-30 06:07:09
    монголд уулзмаар байгаа бол дорнодод уулз. УБ-т уулзвал өмхийд мансуурч буруу хурьцаад буцна.
  • Зочин 2018-04-30 06:00:00
    Монгол улс дэлхийн эв нэгдэл, энх тайвны бэлгэ тэмдэг улс болох нь ээ.
  • өвөө 2018-04-30 05:55:45
    За хүүхдүүд минь " Холуур явсан гайг, үүгээр дуудаад яахнавдээ" Тэр Сингагийн ГХЯ-ны сайд их ухаантай бна шүү. "уурын тэрэгний урдуур гүйхийг хүсээгүй” гэж...
    • яг зөв 2018-04-30 06:01:12
      ямар нэгэн далд нүүдэл байвэл аях вэ. гайг холуур өнгөрүүлсэн дээр дээ.
  • ЭНХ 2018-04-30 05:38:18
    Энэ түүхэн уулзалт Монгол улсад маань зохион байгуулагдаасай.
  • иргэн 2018-04-30 05:05:20
    АНУ ерөнхийлөгч ямар ирж үзээгүй биш ирээд уулзана л биз асуудалд хэт эмзэг хандаж юм бишүү
  • хаха 2018-04-30 04:07:44
    Газар олдохгүй юм шиг, УБ-д ирж өмхийгөөр зад утуулаад буцах нь дээ.
    • Glmayhezu 2018-04-30 06:38:37
      Сиймхий ч гэсэн гэр минь гэж та мэдэх үү. Гэрээ өмхий самхай гэж байгаа бол чи л түүнийг бүтээлцсэн байгаа
  • Zochin 2018-04-30 04:05:03
    Зольбин гуйлгачин монгол од болох нь ээ