Гандантэгчэнлин хийдэд Майдар эргэнэ

МБШТөв Гандантэгчэнлин хийдэд жилд нэг удаа хаврын адаг сард Майдар эргэх их ёслол болдог. Ирээдүйд залран ирэх Сайн цагийн мянган бурханы тав дахь бурхан болох Майдар бурханы шашинтай золгож, Майдар бурханаас ном сонсох, мөн Майдар бурханы залран ирэх цагийг наашлуулах билэгдлээр энэ зан үйлийг хийдэг юм. Тэгвэл энэ жилийн Майдар эргэх их ёслол тавдугаар сарын 03-ны пүрэв гарагт 10.30-13.30 цагийн хооронд болох гэж байна.

Хүрээ хийдүүд Майдар эргэхдээ Алтан Майдар бурханыг ногоон морин тэргүүнтэй, хорол дөрвөн дугуйтай тэргэн дээр дэвжээ сэнтий засаж залаад хүрээ хийдээ нар зөв тойрон дөрвөн зүгт нь үдлэн эргэдэг. Ногоон морин тэргүүнт тэргэнд залсан Майдар бурханы баруун, зүүнд Додигалсан, Жадамба, Жамчой динаа, Алтангэрэл судруудыг Боди суврагын хамт залан, номт хувцас соёрхсон хоёр тахилч сүнтагийн хадгийн үзүүрийг Майдар бурханы зүрхэн тус уяад түмэн олноо адис хүртээж явдаг.

Гандантэгчэнлин хийдийн шар хэрэмний гол, барууун, хойд, зүүн зүгт тус тус үдлэн Түй мандал өргөн, ерөөл талбин эргэн гол үүдэнд хүрч Манзуширийн үд хийж их ерөөл хуран, өлзий хутаг оршоож, их мандал өргөдөг. Ийнхүү Майдар эргэхэд сайн цагийн Мянган бурханаас ирээдүйд залрах Майдар бурханы номын рашааныг хүртээн, Таван их номын хүрдэн эргүүлэх лугаа уулзан учрахын билэг зохилдуулан бүх хуврага, түмэн олон, сүсэгтэн бүгд дагалдан ерөөл талбидаг уламжлалтай.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.