ХААН Банк ТОП 100 ААН-ийн ДӨРӨВТ шалгарлаа
Монгол улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-аас хамтран зохион байгуулдаг ТОП-100 ААН-ийн шагнал гардуулах арга хэмжээ Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборт 2018 оны 04-р сарын 27-ны өдөр болж, шилдэг аж ахуйн нэгж байгууллагууд өргөмжлөгдлөө.   
 
Энэ жил 17 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус шалгаруулалтын дөрөвт ХААН Банк шалгарч, Гүйцэтгэх захирал Жон Белл  цом, хүндэт өргөмжлөлийг гардан авлаа.  Улсын төсвийн дийлэнх хувийг бүрдүүлж, улс эх орны  эдийн засгийг дэмждэг хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг үнэн зөвөөр дүгнэдэг энэхүү нэр хүндтэй шалгаруулалтад ХААН Банк жил бүр шалгарч, амжилтаа бататгадаг билээ.   


 
ТОП 100 ААН-ийн шалгаруулалтыг Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, МҮХАҮТ-ын төлөөллөөс бүрдсэн тусгай баг ажиллан байгууллагын албан ёсны тоон үзүүлэлт дээр үндэслэн шалгаруулалтыг хийж, дүнг гаргажээ.
 
ХААН Банк нь татварыг цаг хугацаанд нь төлж, эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулан бодит хөрөнгө оруулалт хийхээс гадна мянга мянган залуусыг ажлын байраар хангаж, тэдний нийгмийн асуудалд тогтмол анхаарал хандуулан ажиллаж ирсэн. Мөн компанийн нийгмийн хариуцлагаар тэргүүлж олон нийт, нийгмийн сайн сайханд чиглэсэн цогц төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж бусад хувийн хэвшлийн байгууллагуудаа манлайлан ажиллаж ирсэн нь энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэх гол үзүүлэлт  болжээ.


 
ХААН Банкинд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг нийт харилцагчид, түншүүддээ баярлалаа.
 
Бусдад түгээх
  • gplus